Гудамж, замуудад 38 тонн бодис цацжээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотод цас орж, гудамж, замд халтиргаа гулгаа үүссэн. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс зөвхөн бямба гарагт гэхэд Хот тохижилтын газрын 200 гаруй ажилтан ажиллаж, 38 тонн цас хайлуулах бодис цацсан байна.

Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөө, Цэцэг төвөөс нэгдүгээр дэлгүүр хүртэл, Дөлгөөн нуур Баянбүрдийн тойрог, Чингэлтэйн өргөн чөлөө өгсөж урууддаг зам, 32-ын тойргоос Долоон буудал, Нэгдүгээр хороолол, Өнөр хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Сансрын тунель Офицерийн тойрог, Аюулгүйн тойрог, Дарь-Эхийн уулзвар, Цагдаагийн академи, Нарантуулын уулзвар, Баян хошууны Хөтөл Жанцан, Баруун салаа, Зүүн салаа, Чулуун овоо, Амгалан, Нийслэл хүрээ өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Их Монголын гудамж, Дамбадаржаа, Бэлх, Сэлх зуслангийн зам 17, долоон буудал, Телевиз Хувьсгалчдын гудамж, 22-н товчоо, Нарны гүүр, Саппора өгсдөг зам, Модны-2-с дээш өгсдөг, Нисэх, Яармагийн тойрог, Богд уулын арын зам, Яармагийн товчоо зэрэг замуудад цас хайлуулах бодис цацлаа гэж Хот тохижилтын газраас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Нисэх, Яармагийн замд цас хайлуулах боди 2016-11-07 02:29:49
    Нисэх, Яармагийн замд цас хайлуулах бодисоо цац
    • зочин 2016-11-07 03:35:45
      Би цас ордог өдөр толгойт ороод хилчингийн гэдэг замаар баян хошуу тойроод хот руу ирэв гэтэл урд минь энэ зураг дээрхи камаз машин ямарч давс цацахгүй хусахгү...