100 жилд ганц тохиох хүйтэн өвөлд бэлэн үү
2016-2017 оны өвөл сүүлийн 100 жилийн хугацаан дахь хамгийн хүйтэн өвөл болно гэж Герман цаг уурч Доминик Юнг олон жилийн ажиглалт, нарийн тооцоогоо үндэслэн мэдэгджээ. Ялангуяа 2017 оны 1-2 дугаар сард маш хүйтэн байх гэнэ.

Энэ өвөл зөвхөн хүйтэн байх төдийгүй урт үргэлжлэх гэнэ. 2017 оны хавар оройтож буюу дөрөвдүгээр сараас л дулаарч эхэлнэ гэж Доминик Юнг мэдээлжээ. Түүний таамгийг Америкийн ус, цаг уурын албаны төлөөлөгчид нотолжээ. 

 Манай оронд ч мөн адил их хүйтэн өвөл болно гэж Цаг уур шинжилгээний хүрээлэнгээс анхааруулж байгаа.
 Бичин жилд зуд болдог гэсэн ам дамжсан яриа малчдад төдийгүй монголчуудад сэрэмжлүүлэх дохио өгч байгаа. Тэгвэл манайхан бэлтгэлээ хэр зэрэг базаасан бэ. 

Хот хүрээнийхэн яаж ийгээд халаалт дулаанаа шийдсэн байхад өвлийн бэлтгэлээ бараг л хангачихлаа гэсэн үг. Харин орон нутагт амьдарч суугаа малчдын бэлтгэл ажлыг нэн яаралтай хангуулах хэрэгтэй.

Албаныхан өвөлжилтийн бэлтгэлийг дор бүрнээ маш сайн базаасан хэмээн мэдэгддэг. Гэвч анхны цаснаар бэлтгэл ажлын чанар шалгагддаг. Өнөөдөр ч нутгийн ихэнх хэсгээр цастай байгаа. Өнгөрсөн  долоо хоногийн сүүлээр Дорнод аймгийн урд сумдаар цас их хэмжээтэй оржээ. Нутгийнхны хэлж буйгаар дахиад  цас жаахан нэмж орвол зуд болох  аюултай байгаа аж. Харин нутгийнхан энэ өвөл гал алдах вий хэмээн айж сууна. 

Судалгаагаар нийт малчдын 70 орчим хувь нь залуу малчин байдаг гэх. Тиймээс эдгээр залуу малчид цас зудтай өвөл гал алдаж, малаа олноор нь алддаг. Зуны саруудад хадлан тэжээлээ бэлдэхийн оронд энд тэндэхийн найр наадам хэсэж явсан малчид дараалан орсон цаснаар малынхаа тэн хагасыг хар дансанд оруулчих тохиолдлууд ч өмнөх жилүүдэд гарч байсан. Малчид үүнээс сургамж авч жил жилийн зун наадам хэсч зугаалдагаа больж, хийсч ирдэггүй хэлж ирдэг өвөлд хөл алдахгүй байх хэрэгтэй байгаа юм. 

Малчид 1.2 сая тн өвс, 100.0 мянган тн гар болон хүчит, шүүст, эрдэст тэжээл бэлтгэхээс 284 мянган тн хадлан /24 хувь/ бэлтгэжээ. Аймаг, сумын аюулгүйн нөөцөд 32 мянган тн өвс, 13 мянган тн тэжээл бэлтгэхээс 3722 тн өвс, 504 тн тэжээлийг бэлтгээд байна. Энэ жил нийт нутгийн 80 орчим хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх бол 14 аймгийн 47 сумын 4.6 сая мал отроор өвөлжиж, хаваржих төлөвтэй байгаа аж. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сак 2016-11-08 02:03:51
    Муу нүүрт Муу нүүрт гээд доромжлоод байсан Тэгээд тэгж байгаа юм.
  • 99058255 2016-11-07 17:11:36
    Malchnii dulaaahan hushga zarna. Daarval dahiad neg hushga ugnu. utas 99058255
  • Zochin 2016-11-07 11:17:20
    Hudlaa iim medeelel tsatsaj baihaa bolioch. 14 xonogiin umnu shunduu -32 xvrne geed soliotoi medee bicheed bsan. Ene Olloo.mn-g bvgd Hide hiitsgeeye
  • Монгол 2016-11-07 07:43:56
    Малынхаа тоог одоо нэг эргэж хаах болсон. Эрчимжүүлж цөөн малаас их ашиг шим хүртэх хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ монголд чинь цөлжилт бэлчээрийн даац хэтрэх асууд...
  • Зочин 2016-11-07 06:34:51
    Дэлхийн дулаарал яасан больчихсон уув
    • орон зайн, цаг хугацааны асуудал 2016-11-08 05:03:38
      ерөнхий хандлагаар дулаарч байгаа.... тэр нь 100 200 жилээр яригдах асуудал.... ганц хоёр жилдээ хэт хүйтрэх, халах зэрэг асуудал байж болно...
  • bold 2016-11-07 06:14:38
    Halhiin havtgai chin malaa daahaa boliloo. Hvitneer hediig ni tsuuluh gej baigaa biz. Yund hyamardag yum,. Ovsgootoi ni erthen avdrandaa hiih ni ulziitei bizee
  • Zochin 2016-11-07 05:40:06
    Malchid ajilgui, nair naadamd durtai. Tegeed tsag hetsuudeheer tuslamj nehdeg gej itguuleed tuslamj hurgeh, ulsiin nuutsud baraa shahdag buleg bii bii bolson
    202.70.46.221
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-11-07 05:11:52
    Өвөл болдгоороо л болоод өнгөрнө энэ муу Герман юугаа мэддэг юм, хэнд ч захирагддаггүй юм бол дэлхийн цаг агаар болой
  • !!! 2016-11-07 05:04:54
    Он гармагц л төр засгаас өвс тэжээл нэхээд эхэлнэ дээ, харж л байгаарай!! Төр засгийн өвс гэж юу байхав дээ, татвар төлөгчдийн мөнгө л урсана шүү дээ!!!!
  • Zul 2016-11-07 03:27:52
    Малчдыг найрлаж байгаад хадлан тэжээлээ бэлддэггуй гэж туйлширхаа болиочээ!!! Хуч чадлынхаа хэрээр бэлддэг -40-50хэм 20-40 хэмд мал дагаж амьдардаг улс.
  • mashinii dulaan xuchlaga  2016-11-07 02:45:10
    mashinii dulaan xuchlaga zarna xaygaar xurgej ogno.ytas 99058255