Доналд Трамп VS Хиллари Клинтон

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 8-нд буюу маргааш болох гэж байна. Сонгуулийн санал хураалтын хоног ойртохтой зэрэгцэн кампанит ажил ч улам эрчимжиж байгаа билээ.
 
Д.Трамп энэ сарын 3-нд Флорида муж улсад явуулсан кампанит ажлынхаа хүрээнд Х.Клинтоны цахим шуудантай холбоотой мэдэгдэл хийхдээ “Энэ эмэгтэй Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхгүй” гэсэн нь олны анхаарлыг татжээ. Учир нь АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Хиллари Клинтоны электрон захидлуудыг өнгөрсөн сард Жулиан Ассанжийн WikiLeaks сайт ил болгосон бөгөөд уг захидлуудад АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байхдаа Хиллари Клинтон Обамагийн зөвлөх Жон Подестатай хэрхэн харилцаж байсан нь ил болж, шуугиан тарьсан билээ.
 
Харин АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Клинтоныг дэмжих зорилгоор Флорида муж улсын иргэдэд хандан үг хэлэхдээ “Д.Трамп бол Ерөнхийлөгч болох шаардлагыг хангаж чадахгүй бөгөөд Ерөнхий командлагч болоход тохирохгүй, сэтгэл зүйн хувьд тогтворгүй хүн” гэж дүгнэсэн байна.
 
Энэ мэтчилэн нэр дэвшигчдийн хооронд хүчтэй өрсөлдөөн болж магадгүй муж улсуудад Б.Обама зочлохдоо Хиллари Клинтоныг дэмжихийг уриалж байгаа аж. Тэрбээр өнөөдөр Пенсильвани муж улсад болох кампанит ажилд оролцох юм байна.
 
Дашрамд дурьдахад, АНУ даяар явуулсан урьдчилсан санал асуулгаар Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон 47 хувийн санал авсан бол түүний өрсөлдөгч болох Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп 45.3 хувийн санал авч, өрсөлдөгчдийн саналын зөрүү дөнгөж 1.7 хувьтай байгаа нь санал тэнцэх өндөр магадлалтайг харуулж байна хэмээн суддаачид үзэж байгаа аж. Түүнчлэн санал асуулгын дүнг харвал, 10 муж улсад тун тэнцүүхэн өрсөлдөөн болох төлөвтэй байгаа юм байна.


Монголын мэдээ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.