Азийн хөлбөмбөгийн холбооны "Solidarity Cup 2016" тэмцээн Малайз улсад болж байна. Тус тэмцээнд оролцож буй Монголын шигшээ баг В хэсэгт багтсан бөгөөд хоёр дахь тоглолтоо Шри Ланкийн багтай өчигдөр хийлээ.
Тус тоглолтод манай шигшээ 2:0-ийн харьцаагаар ялалт байгуулсан байна. Монголын шигшээ багаас "Хоромхон" клубын төвийн довтлогч Н.Наранболд Шри Ланкын хаалганд 50', 67' минутад торгуулийн цохилтоос гоол оруулснаар багаа ялалтад хөтөлжээ.
"Хөх чононууд" маргааш Лаосын шигшээ багийг хожвол "AFC Solidarity cup 2016" тэмцээний хэсгийн шатыг давах болно.

Тоглолтын бичлэг
Б.Орхон
olloo.mn
olloo.mn