УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаанаар ирэх оны улсын төсвийг хэлэлцлээ. Ирэх оны төсөвт зарим салбарын зардлыг нэмэгдүүлж оруулж ирсэн байна. Тухайлбал, прокуроруудын цалинг нэмэгдүүлэх санал гишүүдийн дэмжлэгийг авсан байна. Прокуроруудын цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн зардлыг 9.462.4 сая төгрөгөөр нэмэгдүүлэхээр төсвийн төсөлд тусгажээ. Мөн Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн цалинг нэмэгдүүлэхээр 341.8 сая төгрөгийг суулгасан байна.
Түүнчлэн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хувьсах зардлыг 1,968.8 сая, Өвөрхангай аймгийн халамжийн сангийн тэтгэвэр, тэтгэмжийн зардлыг 1,296.0 сая, Хөвсгөл аймгийн халамжийн сангийн зардлыг 1,376.6 сая, Дорнод аймгийн мал эмнэлгийн үйлчилгээний зардлыг 270.0 сая төгрөгөөр нэмэгдүүлэх саналыг гишүүд дэмжсэн байна.

П.АНИР
Оллоо.мн
Оллоо.мн