Ж.Эрдэнэбат: Уул уурхайн төслүүдийг бизнесийн зарчмаар нь явуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ амралтын өдрүүдэд  Өмнөговь аймагт ажиллаж,  уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдийн ажилтай танилцаж байна.

Тэрээр Оюутолгойн баяжуулах үйлдвэрийн ажил,  далд уурхайн бүтээн байгуулалт, Цагаан суваргын орд, Гашуунсухайтын боомт,  “Тавантолгой”  ХХК, “Энержи ресурс” компанийн ажилтай газар дээр нь  танилцаж байна.

Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат УИХ-ын гишүүн Н.Амарзаяа нар уул уурхайн үйл явцтай танилцлаа. 

“Монгол Улсын цаашдын хөгжил, эдийн засгийн өнөөгийн хүндрэлийг  давах гол гарцын нэг нь том төслүүдээ эхлүүлэх, эрчимжүүлэх явдал. Гэхдээ уул уурхайн баялаг дээр түшиглэсэн  бүх төсөл хөтөлбөрүүд бизнесийн зарчмаар, харилцан ашигтай байхаас гадна Монгол Улс, Монголын ард түмний эрх ашигт нийцэж байх ёстой” гэдгийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат онцоллоо. Түүнчлэн уул уурхай, эрчим хүч зэрэг дэд бүтцийн чиглэлийн төслүүдийг аль болох богино хугацаанд эхлүүлэх, эхэлснийх нь ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй, сул зогсож цаасан дээр маргаж цаг алдах нь Монгол Улс, хөрөнгө оруулагч ч талдаа ашиггүй учраас энэ чиглэлээр холбогдох яамдыг эрчтэй, санаачилгатай ажиллахыг анхаарууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • songogch 2016-11-07 01:16:27
    Erunhi said bolood.Oyu tolgoig ochij uzeh yum.Yu uzdeg bna.Uursdu buteesen bol yahav gesen.Ajiltai taniltsaj yavsaar baital 4 jil bolloo.
  • zochin 2016-11-06 14:20:15
    exleed oligarxi xulgaich naraas l salj baij daraa ny deeremgyi yavna
  • Зочин 2016-11-06 07:08:15
    Олигтой хувцас бхгуйм болуу? Хужаа пельник харагдаад бхийм
  • хийж үз 2016-11-06 06:04:15
    энэ үлгэр байхаа. 10 жилийн өмнө ингэж л байсан. одоо чадах уу? чаддах юм бол ху ца лгүй хийж үз.