Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан тосгоны Даргиатын цагаан даваа гэх газарт нутаглаж байсан малчин Б-ийн хотонд хонины цэцэг өвчин гарсан нь шинжилгээгээр батлагджээ. Энэ дагуу аймгийн Засаг даргын 2016 захирамжаар томилогдсон ажлын хэсэг гарч голомтод нь очиж ажиллаад ирсэн байна.
Одоогоор өвчний голомтын бүсэд байгаа айл өрхүүдэд ариутгал хийн хорио цээрийн дэглэм тогтоож, байнгын гурван пост ажиллуулж эхэлсэн аж. Мөн отрын бүсэд хууль бусаар нэвтэрч орсон байсан бусад аймгийн 23 малчин өрхийг нутаг чөлөөлүүлэн нүүлгэж, шаардлага үл биелүүлсэн таван малчинд хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

П.АНИР
Оллоо.мн
Оллоо.мн