Монголын тамирчид хоёрдугаарт бичигдлээ

Турк улсын Измир хотноо өндөрлөсөн өсвөр, залуучуудын ДАШТ нь түргэн тоглолт, турк даам, үндсэн гэсэн 3-н төрлөөр зохиогдсон бөгөөд тус тэмцээнд нийт 30 аад орны 218 тамирчид ур чадвар, оюун ухаанаараа өрсөлдсөн байна. Тэмцээнд Монголын 24 тамирчид оролцсоноос 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл нийт 19 медаль авч багийн дүнгээр хоёрдугаарт бичигдлээ.

  • ОХУ - 25 медаль
  • Монгол - 19 медаль
  • БНХАУ - 6 медаль

Тэмцээний сүүлийн өдөр 17 насны ангилалд М.Шийрэвжамц дэлхийн аварга болсон бол 11 насны ангилалд Б.Сүхбат мөнгө, Б.Баярманлай хүрэл медаль зүүлээ. Түүнчлэн  Б.Сүлдбаатар, Б,Билгүүндарь, С.Мөнхоргил, Б.Баярмагнай, Н.Налжирмоо нар ангилал бүртээ Өсвөрийн Дэлхийн аварга болжээ.

П.АНИР
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-11-20 10:48:18
    Спортод болж бна.Харин улс төрд улсаа иддэг,харийнхантай нийлж улсаа унагаах гэсэн ерөнхийлөгчтөй үед яаж хөгжих вэ дээ.