“2017 онд эдийн засгийн хамгийн хүнд үеийг бид даван туулна” гэв
УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн юм.  

Үндсэн чиглэлийн төсөлд бодлогын зорилт, арга хэмжээг тусгахдаа улсын төсөв болон бусад хөрөнгийн эх үүсвэрийн боломжтой уялдуулан 104 арга хэмжээний хүрээнд нийтдээ 5.3 их наяд төгрөгийг санхүүжүүлэхээс улсын төсвийн хөрөнгөөр 327.6 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс 825.2 тэрбум төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 4.1 их наяд төгрөг, бусад эх үүсвэрээс 104 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөсөн гэж төсөл санаачлагчид үзэж байна.

Тогтоолын төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүдийн хувьд 2017 онд мөнгөний хатуу бодлогыг зөөлрүүлэх эсэх талаар тодруулсан юм. Энэ талаар Сангийн  сайд Б.Чойжилсүрэн “2017 онд эдийн засгийн хамгийн хүнд үеийг бид даван туулна. Тиймээс Монголбанкнаас мөнгөний бодлогоо зөөлрүүлэх арга байхгүйг та бүхэн ойлгох хэрэгтэй” гэлээ.

 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine