Гол нэрийн бараааны үнэ буурчээ
Энэ сарын 2-ны байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сарынхтай харьцуулахад 1.9 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.4 хувиар өссөн байна.

Тодруулбал, махны дундаж үнэ энэ сарын 2-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 7.1 хувь, ямааны ястай махны үнэ 8.3 хувиар буурч, үхрийн ястай махны үнэ 3.0 хувь, үхрийн цул махны үнэ 3.5 хувиар өсч, адууны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна.

Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 4.5 хувь, үхрийн цул махны үнэ 4.3 хувиар өсч, бусад махны үнэ өөрчлөлтгүй байна. 2016 оны 11-р сарын 02-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 3950 төгрөг, үхрийн /ястай/ мах 5390 төгрөг, үхрийн цул мах 7140 төгрөг, адууны /ястай/ мах 4405 төгрөг, ямааны /ястай/ мах 3340 төгрөгийн үнэтэй байжээ.

Харин гурилын үнэ энэ сарын 2-ны байдлаар гурилын үнийг өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Мөн цагаан будааны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2016 оны 11-р сарын 02-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 4.3 хувь, луувангийн үнэ 0.4 хувь, байцааны үнэ 4.4 хувь, манжингийн үнэ 6.7 хувь, сонгины үнэ 0.5 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад байцааны үнэ 1.8 хувиар буурч, бусад хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2016 оны 11-р сарын 02-ны байдлаар сүүний үнийг өмнөх сарынхтай харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 1.4 хувь, “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 5.8 хувиар өсч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 2.2 хувиар өсч, бусад сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Ургамлын тосны үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.

 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ........ 2016-11-06 05:29:30
    буурсан юс харагдахгүй л байна. дандаа худлаа шаах юм аа статикийн махны мангас чинь