Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Дохио !!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна.

 Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч  хүйтрэх тул зам даваанд хальтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна.  
 
2016 оны 11 дүгээр сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

  Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын зүүн хэсгээр, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө,  Халх голын саваар 6-11 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. 5-7 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 6 градус хүйтэн, харьцангуй чийг 94 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zob baina 2016-11-06 03:25:21
    deerh medee uyg tsag hugatsaa ni zob baina harin 15 tsagaas hoish shine medeegeer solih heregtei