Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулав

Өнөөдөр нутгийн баруун хагаст ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч хүйтрэх тул зам даваанд халтиргаа, гулгаа үүсч болзошгүй байна. Улаанбаатар хотоос Сэлэнгэ, Дарханы чиглэлд ДарханУул-Орхон, Завхан Улиастай, Увс, Хөвсгөл, Булган, Төв аймгуудад цас ихээр орсноос хальтиргаа гулгаа үүсч, замын нөхцөл хүндрэлтэй, хөдөлгөөнд аюултай байдал үүсч байгааг албаныхан санууллаа.

Тиймээс орон нутгийг зорих гэж буй жолооч, тээвэрчид та бүхэн орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчиж, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж, замын нөхцөлд хурдаа зөв тохируулан, хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.


Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.