“Memoriad-2016” оюуны олимпт оролцох тамирчид АНУ-ыг зорив

Монголын Оюун Ухааны Академийн 14 тамирчин, багш дасгалжуулагчийн хамт АНУ-ыг зорилоо. Тэд энэ сарын 7-11-ны хооронд АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотноо 4 жил тутам зохиогддог "Memoriad-2016" оюуны олимпт эх орноо төлөөлөн оролцох юм. Тус тэмцээнд 27 орны 167 тамирчин насны ангилал харгалзалгүй ой тогтоолт, цээж бодолт болон хурдан уншлагын нийт 13 төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ тодруулна.

Багийн бүрэлдэхүүнд:

1. Багш, Дасгалжуулагч Х.Хатанбаатар
2. Багш, Дасгалжуулагч: Б.Баасандорж
3. Их Мастер С.Цогбадрах (24 нас) /2012 оны олимпийн рекорд эзэмшигч/
4. ОУ-ын Их Мастер Э.Энхмөнх (18 нас) /2014 оны өсвөрийн дэлхийн аварга/
5. ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав (17 нас) /2015 оны өсвөрийн дэлхийн аварга/
6. Их Мастер Б.Шижир-Эрдэнэ (16 нас) /Америкийн нээлттэй тэмцээний аварга/
7. ОУ-ын мастер Т.Энхжин (18 нас) /Тайваны нээлттэй тэмцээний аварга/
8. Азийн Мастер З.Цэцэгзул (16 нас) /Дэлхийн рекорд эзэмшигч/
9. ОУ-ын Мастер Б.Ариунсанаа (14 нас) /Дэлхийн аваргын хүрэл медаль (өсвөр нас)/
10. Н.Намуундарь (12 нас) /Дэлхийн рекорд эзэмшигч (бага нас)/
11. М.Тамир (12 нас) /Тайваны нээлттэй тэмцээн аварга (бага нас)/
12. Б.Бат-Эрдэнэ (12 нас) /Туркийн нээлттэй тэмцээний аварга/
13. Б.Хангал (11 нас) /Туркийн нээлттэй тэмцээний хүрэл медальт/
14. Б.Биндэръяа (8 нас)
15. Д.Гэрэлт-Од (8 нас)
16. Б.Энхлүүн (7 нас) нар багтжээ. 

Дашрамд дурдахад, Монголын Оюун Ухааны Академийн тамирчид өнөөг хүртэл олон улсын 39 тэмцээнд оролцож 524 медаль хүртэн дэлхийн олон дээд амжилтыг шинэчлэн тогтоосоор байгаа билээ. 

Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.