Хэрлэн Барс хотын цамхагийг сэргээн засварласныг хүлээн авлаа

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт орших  Хэрлэн барс хотын туурь цамхагийг бэхжүүлж, сэргээн засварласныг хүлээлцэх ёслол энэ сарын 3-ний өдөр боллоо. Энэхүү арга хэмжээнд БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын дарга Н.Болд, БНХАУ-ын Соёлын өвийн академийн Ерөнхий захирал Чай Са Мин, Ерөнхий инженер Лу Жан болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.



X зууны үед эртний Кидан гүрний үед баригдсан 1000 жилийн настай соёлын үнэт өв Хэрлэн барс хотын туурь цамхаг нь байгаль цаг агаар, хүний буруутай үйлдэл зэргээс шалтгаалан олон зуун жилийн туршид элэгдэж, гэмтсээр хазайлт үүсэн, нурах эрсдэлд орсон  байжээ.

Иймээс Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газрын 2010-2013 онд хэрэгжүүлэх Соёлын солилцооны төлөвлөгөөнд тусгаж, 2014 онд МУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яам, БНХАУ-ын Соёлын өвийн удирдах газар хоорондын байгуулсан Хэрлэн барс хотын туурь цамхагийг сэргээн засварлахад хамтран ажиллах тухай санамж бичиг, мөн онд МУ-ын Соёлын өвийн төв, БНХАУ-ын Соёлын өвийн академи хооронд цамхагийг бэхжүүлэх, хамгаалахад хамтран ажиллах тухай гэрээний дагуу дурсгалыг сэргээн засварлах ажлыг 2014 оноос эхлүүлж, ийнхүү дуусган хүлээлгэн өгчээ. Сэргээн засварлах ажилд шаардлагатай нийт 270 сая төгрөгийн санхүүжилтийг БНХАУ-ын тал Соёлын буцалтгүй тусламж болгон олгожээ


 

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа Соёлын өвийн төвийн захирал Г.Энхбат: Цамхаг унах эрсдэл байсан

 

- Монгол Улсын БСШУСЯ, БНХАУ-ын Соёлын яам хоорондын хамтын ажиллагааны гэрээний дагуу Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт орших Хэрлэн барс хотын дурсгалыг сэргээн засах ажлыг 2014-2016 оны хооронд хийж гүйцэтгэлээ. 1000 жилийн өмнөх  Кидан улсын үетэй холбоотой энэ дурсгал нь байгалийн болоод хүн нийгмийн нөлөөллөөр унаж устах эрсдэлд орсон байсан. Бид үүнийг Юнескогийн конвенцийн зарчим, ОУ-ын хадгалж хамгаалах арга зүйн дагуу одоогийн байгаа төрх байдлыг судалгааны үндсэн дээр хийж, сэргээн засварлах ажлаа дуусган хүлээлгэн өгч байна. Сэргээн засварлахад нутгийн иргэд оролцсон. Мөн Хятадын талаас судалгаа хийх инженер, зөвлөгөө өгөх баг ажиллсан. Эхний хоёр жилийн хугацаанд судалгаа шинжилгээний ажил болоод түүхий эд бэлтгэх ажлыг хийж, сэргээн засах ажлыг сүүлийн нэг жилийн хугацаанд хийлээ. Дорнод аймаг төдийгүй Монгол Улсын хувьд энэ бол томоохон дурсгалт зүйл. Тиймээс аялал жуучлалын чиглэлээр энэ дурсгалыг хамгаалах, ашиглах менежментийг бид соёлын өвийг хамгаалах хуулийн дагуу аймгийн ЗДТГ болон Цагаан-Овоо сумын  ЗДТГ-т хүлээлгэн өгч байна.


 

Цагаан-Овоо сумын Засаг дарга Т.Баярмагнай: Түүхийн үнэт өвийг түшиглэн аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой


-Хэрлэн барс хотын сэргээн засварлалтын ажил нь Дорнод аймаг төдийгүй Цагаан-Овоо сумын хувьд аялал жуулчлал хөгжүүлэхэд томоохон боломж юм. Үүний зэрэгцээ соёлын үнэт зүйлээ хайрлан хамгаалах үүрэг бидэнд оногдож байна.  Энэхүү соёлын өвийг ойр орчмын болон хөрш зэргэлдээ сумдын малчид  хайрлан хамгаалах нь зүйтэй. Бид сум, орон нутгийн төсвөөр малчдаа урамшуулж, соёлын өвийг хамгаалах талаар чамгүй ажлыг хэрэгжүүлж байсан.  Сэргээн засварлалтын ажлыг аймаг, орон нутаг, Монгол Улсын Засгийн газрын зүгээс анхаарч, хэрэгжүүлсэнд талархал илэрхийлье. Цагаан-Овоо сумын хувьд Хэрлэн барс хотын туурь, хэрэгсүүрүүд, агуй, хадны бичгүүд, хадны сүг зураг олдсон. Үүнийг холбогдох газруудад хандан судлуулахаар төлөвлөж байна. Манай суманд Чингисийн хэрэм замаас эхлээд түүхийн дурсгалт газрууд олон байдаг.
 


Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Туул 2016-11-06 13:02:19
    Эрт уеийн за магад кидан гурэн улсын дурсамжтай сайхан хурээ далан бухий Харуулын цамхаг шиг хошоо дурсгал байсан. 1979 онд оюутаны зуны ажлаар очихдоо уздээ.
  • Arai l gej sanagdahui b na gejuu ta nart 2016-11-05 14:46:27
    Baakuum zonh hiichihwel ch 21 r zuunii buleel yag bolj b na daa ho
  • ? 2016-11-05 08:15:32
    Ямар зориулалттай цамхаг байсан юм болоо? Лав л хүн амьдрах зориулалттай биш байх. Нэг санааг дахин давтаж бичихийн оронд энэ тухай товчхон мэдээ өгч болоогүй ю...