Их хэмжээний ЦАС орохыг анхаарууллаа

Өнөөдөр нутгийн баруун хагаст ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч хүйтрэх тул зам даваанд халтиргаа, гулгаа үүсч болзошгүйг анхааруулж байна.

Арваннэгдүгээр сарын 5-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Төв болон баруун аймгуудын ихэнх нутгаар, зүүн аймгуудын зарим газраар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс  секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.  

Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө,  Халх голын саваар 3-8 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 5-10 градус дулаан, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Цас орно. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 0-2 градус хүйтэн байна гэж УЦУОШГ-аас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • байдаггүй юм 2016-11-06 06:27:12
    их хэмжээний цас гэж хуцаад байх юм. байдаг л хэмжээндээ байна даг. нөгөө ажилгүй засаг дарга хахуульчид зуд боллоо гээд орилоод унана даа
  • soliochee 2016-11-06 03:27:03
    deerh medeenii tsag hugatsaa ni ongorson baina shuu dee