Прокурорын байгууллагын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтооно
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр үдээс хойш үргэлжлүүлэн хуралдаж “Прокурорын байгууллагын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” болон “Монгол Улсын Үндсэн Хуулийн  Цэцийн дарга, гишүүний албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэв. Байнгын хорооны үдээс өмнөх хуралдаанаар дээрх тогтоолын төслүүдтэй холбогдуулан Улсын Ерөнхий прокурорын туслах, Тамгын газрын дарга Ц.Арвинбуудай, Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга Д.Баянбилэг нараас УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авсан юм.

Уг тогтоолуудын төсөлтэй холбоотой нэмэлт мэдээллийг байнгын хороодын гишүүдийн хүсэлтийн дагуу холбогдох мэргэжилтнүүд нэмэлт мэдээллийг боловсруулан үдээс хойших хуралдааны үеэр танилцууллаа. Ийнхүү санал хураалт явуулахад “Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн дарга, гишүүний албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүд 76.9 хувийн саналаар, “Прокурорын байгууллагын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг 92.3 хувийн саналаар дэмжсэн юм. Үүнтэй холбогдуулан Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай хэмээн үзсэн бөгөөд санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2016-11-07 16:15:51
    сайн байна өндөр байгаатай ойртуулж, тэрнээс доош нь бууруулах, танах бодлого барьдаг буруу
  • Bat 2016-11-07 10:56:24
    Дэмжиж байна
  • Дорж 2016-11-07 02:21:27
    Төрийн бусад албан хаагчдын цалинг нэмэх хэрэгтэй. Шүүгчийнхээ цалинг хасах хэрэгтэй. Төсөвт дарамт учруулахгүй шүү дээ.
  • Demjij bn 2016-11-06 12:13:00
    Prokuroruudiin tsaling nemehiig demjij bn mash ih achaalaltai ajilladag humuus yum bilee
  • yooo 2016-11-06 02:07:33
    ene humuus tiim chuhal yum baih da. ter emch nar bas bagsh hereggui yum baih da
  • сороо 2016-11-06 00:29:00
    цагдаагийн илрүүлсэн хэргүүдийг хүчингүй болгодог хүмүүсийн цалинг нэмэх хэрэг байна уу
  • зочин 2016-11-05 08:36:23
    Одоо цалин нэмж байдаг цаг мөн үү. Нэмэх амархан хасах ямар хэцүүг мэдрээгүй юү УИХ-ын гишүүдээ.
  • DOLD 2016-11-05 00:10:00
    ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЦАЛИНГИЙН ШАТЛАЛЫГ ТӨР ХЭЗЭЭ АВЧ ЭРГЭЖ ХАРЖ НЭМЭХ ВЭ ЭД ХЭД ЧИНЬ ОЛОГ ЖИЛ СЭТГЭЛЭЭРЭЭ ИЛҮҮ ЦАГ ХАНГАМЖ МУУТАЙ ЮУ Ч ЯРИХГҮЙ БАЙГАА ШҮ...