АТГ гурван иргэний мэдүүлгийг ИЛТ ЗӨРЧИЛТЭЙ гэж үзжээ

АТГ аравдугаар сарын 24-28-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 282 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авчээ. Өнгөрсөн долоо хоногт 329 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс 282 нь зөрчилгүй байсан бол 8-ыг нь буцааж, 36-д нь анхааруулсан байна. Одоогийн байдлаар 231 урьдчилсан мэдүүлэг хянагдаж байгаа аж.

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын даргын албан тушаалд нэр дэвшсэн Ө.Ган-Өлзий, Хүүхдийн хөгжил, хамгааллын газрын даргын албан тушаалд нэр дэвшсэн Ц.Алтанзаяа нарын зэрэг 282 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн байна.

Харин Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Мэдээллийн технологийн хэлтсийн даргын албан тушаалд нэр дэвшсэн М, Монголын цахилгаан холбоо ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний албан тушаалд нэр дэвшсэн Ө, Дорнод аймаг дахь Гаалийн газрын даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн В нарын мэдүүлгийг хянаж үзээд ашиг сонирхлын илт зөрчилтэй гэж үзжээ.

Мөн томилсон тушаал, захирамжийг хүчингүй болгуулах, хууль, журам зөрчсөн, хуулийн үйлчлэлд хамаарагдахгүй, томилох эрх бүхий албан тушаалтнаас ирүүлээгүй, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, холбогдох материал дутуу, ангилал зэрэглэл хамаарахгүй зэрэг үндэслэлээр 8 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг буцаасан байна.

Ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болсныг анхааруулсан, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй зэрэг үндэслэлээр 36 иргэний урьдчилсан мэдүүлэгт анхааруулсан хариу өгчээ.

Өнгөрсөн долоо хоногт АТГ-ын хянан шалгасан урьдчилсан мэдүүлгийн дийлэнх нь Цагдаагийн ерөнхий газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Төрийн банк зэрэг байгууллагаас ирүүлсэн байжээ.


Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-11-07 06:12:07
    Ганц хүнтэй тэмцдэг ийм нүсэр байгууллагаар юу хийх вэ? Больсон нь дээр байх.
  • баатар 2016-11-07 00:59:57
    Нэрийг нь бичихэд яадаг юм бэ? Сэтгүүлч нь бас ашиг сонирхолын зөрчилтэй юм биш үү?
  • Зочин  2016-11-05 10:23:49
    АТГ хөрөнгөтнүүдийн ХОМ-г авч байна гэж худлаа шоудахаа боливол таарна.Дандаа худлаа мэдүүлсэн зүйлийг шалгахгүй ор нэр болгож байна бахйгаагаа анхаар
  • зочин 2016-11-04 11:47:07
    Энэ АТГ бүтцээрээ нь өөрчлөх болсон.Удирдлага нь АН-аас тавьсан хүмүүс шүү дээ.