“Ломмета” ХХК өөрийн хөрөнгөөр угсармал орон сууцнуудыг дулаална

Монгол Оросын хооронд ах дүүгийн  найрамдалт харилцаа тогтоосны 95 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын “Новосибирск хотноо Монгол, Оросын хамтын ажиллагаа 2016, эдийн засгийн форум” боллоо.

Тус форумд УИХ дахь Монгол, Оросын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгалангаар ахлуулсан 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг Монголын талаас оролцлоо. УИХ-ын таван гишүүн, Улаанбаатар Хотын ерөнхий менежер, холбогдох албаныхан албан ёсны уулзалтанд оролцож  хот тохижилт, ногоон байгууламж, аялал жуулчлал, соёл урлаг, боловсрол зэрэг 8 чиглэлээр хамтран ажиллахаар болжээ.

Энэхүү  ойн арга хэмжээний үеэр Хотын Ерөнхий менежер Новосибирск хотын даргатай албан ёсны уулзалт хийж, “Сибирийн гадаад орнуудтай хамтран ажиллах нийгэмлэг”, “Ломмета” ХХК-ний хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан байна.

Санамж бичгийн хүрээнд хуучны угсармал орон сууцнуудын дулаан техникийн шинэчлэлийг хийх талаар “Ломмета” ХХК-нийхантай ярилцаж,  тус компанийн хөрөнгөөр Улаанбаатар хотын хуучны угсармал ХОЁР орон сууцны   гадна фасадыг бүрэн дулаалах шийдэлд хүрчээ.  Удахгүй Ломмета” ХХК-ийн төлөөлөл Монголд ирж хуучны орон сууцнуудын барилгын насжилт, даац, газар хөдлөлтөнд хэр тэсвэртэй зэргийн судлан дүгнэлт гаргаж цаашид хэрхэн хамтран ажиллах талаар ярилцах аж.

Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • монгол 2016-11-28 14:17:00
    Энэ Галсандондог дарга маань яаж яваа юм болоо юм болоо
  • !!! 2016-11-06 02:48:29
    Hotiin towiin 11 r horoolliin 7 \a\-bairnaas ehelsen zow shuu Ulsiin nuur zarai b na daa Tegeed ch mash huiten ongo uzemj gej uneheer muudjee !
  • Зочин 2016-11-05 11:14:29
    2 hon baishin hiij usuulen bolgoh h\gej bgaa yum aa. tegeed ; nud huurah ajilaa ehluuleh zovshoorol abna
  • Bataa 2016-11-05 00:29:13
    Энэ хэзээний мэдээ вэ? Хэзээний зураг вэ? Завхан аймгийн засаг дарга зогсож байх юм!!
  • Рурэв 2016-11-04 10:36:41
    Эхлээд энэ Хуучин угсармал байшингуудад газар ходлолт тэсвэрлэх чадварын унэлгээ хийж, шаардлага хангахгуй байшингуудад хучитгэлийн ажлыг заавал хийх естой