Ж.Ганбаатар: Монгол Улс хямд өртөгтэй улс болох хэрэгтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас 2016 оны аравдугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан  холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Манай улсад дотоод, гадаадаас авах авлага байна уу. Монгол Улсыг хөгжүүлэх хамгийн зөв гарц бол хямд өртөгтэй улс болгох. Гадны том корпорацууд Монголд ирээд үйлдвэрлэл байгуулахаар судлахдаа дандаа сөрөг мэдээлэл цуглуулаад буцдаг. Гадны том том корпорацуудын үйлдвэрлэлийг оруулж ирэх нөхцөл боломжийг бүрдүүлэх хэрэгтэй байна. Асуудлыг дандаа том төвшинд, онолын юмнууд ярих юм.  Эдийн засгийн хөгжүүлэхийн тулд  том корпорацуудын үйлдвэрлэлийн Монголд байгуулж, хямд өртөгтэй улс болгох ёстой. Татвар, цалин яриад өндөр өртөгтэй улс болгох гээд байх юм бол өр зээлээс хэзээ ч салахгүй. Монголд үнэтэй брэндүүдийг хямдхан хийх боломж байна. Үүнийг компанийн захирлууд хэлж байна. Хятад Оросын жуулчид Монголчууд ирээд үнэтэй брэндийг хямд өртгөөр авах боломж хангах хэрэгтэй.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Засгийн газрын 1990 оноос хойш 2,9 их наяд төгрөгийн авлага хуримтлагдсан байгаа. Дотоод 118 тэрбум төгрөгийг эргүүлэн авахаар ирэх оны төсөвт тусгасан. Өчигдөр  төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үед 10 тэрбум төгрөг нэмэгдэж оруулж ирсэн.  Гадаад авлага байхгүй. Монголд яагаад үйлдвэрлэл орж ирэхгүй байна вэ? Гадаадын хөрөнгө оруулагчийг хамгаалах тогтвортой тууштай бодлоготой байх хэрэгтэй байна. Эрх зүйн орчныг бий болгохын тулд хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.
 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2016-11-05 06:13:48
    Ганбаатар хичнээн сэтгээд яахав дээ нөгаөдүүл нь МАН юм чинь .Иймэрхүү залуучууд намаа буруу сонгохийм даа.Болдоггүй л байлгүй дээ.Зайлуул.Хайран залуу.
    182.160.38.67
    Мэдэгдсэн Хариулах
  • hi 2016-11-04 07:24:54
    Ajilchidiinhaa oodoos salaavch ogoh uym bn l daa. Ganbaatar tun hiisver setgelgeetei hun bn daa.
    202.179.31.91
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-11-04 06:26:37
    Монгол банкны Ерөнхийлөгч гэж нэг харь хэлтэй нөхөр ер нь цааш явах уу эргэлзээтэй л байна
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах