Хөгжлийн индексээр 76-р байрт жагсчээ
Дэлхийн Хөгжлийн Индексийг (Prosperity Index) Легатум судалгааны хүрээлэн  өнөөдөр зарлалаа.  Дэлхийн улс орнуудын хөгжлийн индексийг гаргаж, жагсаахдаа эдийн засгийн чанар, бизнесийн орчин, засаглал, боловсрол, эрүүл мэнд, аюулгүй байдал, хувь хүний эрх чөлөө, нийгмийн капитал, байгаль орчин гэсэн үндсэн үзүүлэлтүүдийг харгалзан үздэг байна. Ингээд тус бүрт нь дэд индекс гаргадаг аж.

2016 оны “Дэлхийн Хөгжлийн Индекс” тайланд 149 улс хамрагдсанаас Монгол Улс 76-д жагсжээ. Үүний дотор Эдийн засгийн чанар-64, Бизнесийн хөгжил-82, Засаглал-81, Боловсрол-48, Эрүүл мэнд-93, Аюулгүй байдал-105, Хувь хүний эрх чөлөө-83, Нийгмийн капитал-30, Байгаль орчин-108 жагссан байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ХУНИЙГ Эрх Маш муу 2016-11-04 10:36:14
    Дуртай хунээ Шоронд хийж , Бизниз эрхлэгч жоохон Монготэй хумуусийг Цагдаа АНГУУЧИЛЖ Дандаа мошгин дарамталж хучээр хэрэгтэй хийхээр занял хийлж Байна..
  • зочин 2016-11-04 05:49:06
    Байгаль орчин хамгийн муу байгаа нь үнэн, яагаад гэвэл БОЯ нь өөрөө газрын наймаа, хулгайн ан, хулгайн мод, бусад бүх зөрчлийн эх үүсвэр болдог