Б.Чойжилсүрэн: Татварын 90 хувийн хөнгөлөлт үзүүлэх хуулийн төслийг ЗГ татсан
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас 2016 оны аравдугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Эдийн засагт үүссэн хүндрэлүүдийг богино хугацаанд шийдвэрлэх зорилгоор “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах” хөтөлбөрийн төслийг боловсруулсан болохыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж онцлон танилцуулсан юм. Хөтөлбөр нь:
  1. Макро эдийн засгийг тогтворжуулах бодлого хэрэгжүүлэх,
  2. Дунд хугацаанд эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийж, тогтвортой өсөлтийг хангах, өрийн дарамтыг бууруулах бодлого хэрэгжүүлэх гэсэн хоёр үндсэн стратегитай бөгөөд энэ хүрээнд нийт 60 гаруй бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан  холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийг оруулж ирж байгаа нь сайн хэрэг. Монголбанкнаас эдийн засаг хөрсөн дээрээ буусан уу? гэсэн асуултыг асуумаар байна. Хөөсөрсөн хэвээр байна уу? Хөрсөн дээр буусан эдийн засгийг тогтворжуулах амархан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байгаа бол наад зах нь ямар үйлдвэр, тоног төхөөрөмжийг зах зээлд оруулах гэх мэт асуудлыг ярьмаар байна. Юун казино ороод ирэв. Эдийн засгийн хүндрэл казинотой ямар холбоотой юм бэ? Бид өнөөдөр хар тамхиа хянаж чадахгүй байна. Гадны банк оруулж ирэх боломж байна уу? 27 хувийн хүү төлнө дээр 20 хувийн татвар төлж байхад бизнесүүд яаж ашиг олох юм бэ? Татвараас хөнгөлөх тухай хуулийг яагаад эргүүлэн татчихав. Сангийн сайдын компани ороод ирлээ гээд шүүмжлэнгүүт,  би хамаагүй гээд татчихаж байгаа гэж байгаа юм уу?  Энэ чинь жижиг худалдаа эрхлэгчдэд их ээлтэй байсан юм шүү дээ. Үүнээс гадна “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” нь  эдийн засгийн хүндрэлээс гарахад нэмэртэй байсан. Одоо энэ хөтөлбөр хэрэгжих үү.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн:  Өмнө нь Ч. Сайханбилэгийн Засгийн газрын үед Казиногийн тухай хуулийг УИХ-д өргөн барьсан байгаа.  Харин гадны банкыг оруулж  ирэх асуудалд тантай санал нэгэн байна.  Энэ хөтөлбөрт “Гадаадын банкны салбар нэгж байгуулах боломжийг судалж, хууль эрх зүйн зохицуулалтыг сайжруулах” гэсэн зорилт байгаа.  Мөн татварыг хөнгөлөх хуулийн төслийг Засгийн газар татаж авсан. Хуулийн төслийн хэлэлцэх үед ашиг сонирхлын зөрчилтэй болон нэр томьёоны алдаа гаргаж ойлгосон. Миний хувьд барилгын материалын үйлдвэрлэл эрхэлдэггүй. Миний үүсгэн байгуулсан компаниуд барилга угсралтын чиглэлээр ажилладаг нь үнэн. Өнгөрсөн жилүүдэд “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” нь мөнгө хэвлэж явагдаж байсан учраас үргэлжлүүлэх боломжгүй.

П.Гоо
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Тэнэг баасанхуу зайлдаа 2016-11-04 09:55:37
    Энэ Тэнэг Баасанхуу Казино Хар Тамхи татаж янхан шаадаг газар Гээд Бодоод БАЙГАА юмаада. Гадны жуулчинд зориулсан Казиног зовшоорч ажлын байр бай болго
  • Зочин 2016-11-04 07:25:34
    Оймс Баасанхүү, солиот Батзандан нар юм бүр дээр дуугарч байхийм, ийм бүхнийг мэддэг хүнүү эсвэл мэдрэл муутай юмуу, хаа очиж Жавхлан солиот олон дуугарахгүй ба...
  • Зочин 2016-11-04 06:29:04
    Монгол банкны Ерөнхийлөгч гэж харь хэлтэй харц муутай нөхөр, Сангийн сайд гэж хэлгий хэлтэй, мулзан толгойтой нөхөр, Ерөнхий сайд гэж Ерөнхий нөхөр, явахгүй ээ
  • БИЗНЕС 2016-11-04 06:22:04
    АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫГ ХЭВЭЭР НЬ БАЙЛГААД НӨАТ БАГАСГАВАЛ ЖИНХЭНЭ БОДИТ АЖИЛ БОЛНО ШҮҮ ДААНЧ ИНГЭЖ ЧАДАХГҮЙ Л ДЭЭ