Пак Гын Хе: Бүгд миний л алдаа

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хе өнөөдөр ард түмэндээ хандан мэдэгдэл хийж, жирийн эмэгтэй найздаа төрийн нууц мэдээллийг дамжуулж байсан гэх хэргийнхээ талаар дурьдаж, “Бүгд миний алдаа байсан” хэмээжээ. Улмаар хуулийн байгууллагынхан түүнийг шалгахыг хүсвэл  хүсэлтийг хүлээн авахаа илэрхийлсэн байна.

Пак Гын Хегийн дотны найз төдийгүй, энэ байдлаа ашиглан  Ерөнхийлөгчийн улс төрийн хэрэгт оролцож байсан гэх хэрэгт сэжиглэгдэж буй Чой Сун Силийг албан тушаалаа урвуулан ашигласан, их хэмжээний хөрөнгө залилсан үндэслэлээр өчигдөр албан ёсоор баривчлан хорьсон байдаг.  Тэгвэл Пак телевизээр дамжуулан хийсэн мэдэгдэлдээ “Шаардлагатай бол би ч гэсэн хуулийнханд шалгуулахад бэлэн байна” гэдгээ онцолжээ. Мөн “Бүгд миний алдаа. Миний ухаангүйгээс боллоо” хэмээж, найзыгаа өмгөөлөхийг оролдсон байна.

Гэхдээ Чойн эцгийн байгуулсан шашны байгууллагыг удирдаж, Хө ордонд шашны үйл ажиллагааг зохион байгуулж байсан гэх мэдээллийг эрс үгүйсгэжээ.  БНСУ-ын хуульд Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж буй хүн дайны гэмт хэрэг үйлдэх, эх орноосоо тэрсэлснээс бусад тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах боломжгүй байдаг аж. Пак Гын Хе авлигын дуулиан дэгдсэнээс хойш 10 хоногийн дотор хоёр ч удаа мэдэгдэл хийсэн нь энэ юм. Сүүлийн үеийн олон нийтийн санал асуулгын дүнгээр Ерөнхийлөгч Пак Гын Хег дэмжигчдийн хувьд түүхэнд хамгийн доод төвшинд буюу 5 хувь хүртлээ унаад байна.


Монголын мэдээ
Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-11-04 23:32:43
    ITGEL GEDEG IIM AIMSHIGTAI ZVIL.ELBEGDORJ BOLM9NGOL TVMNII ITGELIIG ALDSAN.HARIN B8D YAMAR HVLTSENGVI DOROI HVMVVS BE
  • иргэн Дорж 2016-11-04 15:12:08
    Энэ улс илүү ардчилсан улс юм. Удирдагч нь өөрийн алдаагаа хүлээн зөвшөөрдөг
  • зочин 2016-11-04 05:44:57
    Энэ хүүхэн ард түмнээсээ уучлалт гуйх ёс зүйтэй л байна, гэтэл манай П. Очирбат уулын инженер мэргэжилтэй байж Дашцэрэнгээр удирдуулаад л эргүүтэж байсан
  • amrita 2016-11-04 05:22:03
    mongoliin udirdlaga ch gesen adilhan ooriin tolgoi baihgui tiim bolohooroo dandaa tejeegch ah haij baidag gadaad humuus mongoliig udirdval suid bolno shuu.