УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.
Монгол Улс 40 сая еврогийн зээлийг хүүгүйгээр 18 жилийн хугацаанд төлөх хөнгөлөлтэй нөхцлөөр авахаар болоод байна.
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын 40 сая еврогийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг 2012 онд байгуулж, нийт 6 төслийг амжилттай хэрэгжүүлээд байгаа аж. Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр амжилттай хэрэгжсэн туршлага дээр үндэслэн Австрийн хөнгөлттэй зээлийн санхүүжилтээр тус улсын техник, технологийг нэвтрүүлэх сонирхолтой төслийн хэрэгцээ, шаардлага их байгааг харгалзан 40 сая еврогийн шинэ “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр” байгуулахаар хоёр тал хэлэлцээрийн төслийг тохиролцсон байна.
Энэхүү хөнгөлөлттэй зээлээр дэд бүтэц, орон нутгийн ус, эрүүл ахуй, хог хаягдал, бохир ус, замын хөдөлгөөний аюулгүй байдал, боловсрол, мэргэжлийн сургалт, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын төслүүдийг санхүүжүүлэх бөгөөд зээлийн хүү 0 хувь, хугацаа нь 18 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил байх юм байна.

П.АНИР
Оллоо.мн
Оллоо.мн