Монгол шүүгчид Зүүн ААШТ-ийг дэнсэлнэ

Монголын Хөлбөмбөгийн Холбоо /МХБХ/-ын нэгдүгээр зэрэглэлтэй төдийгүй Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоонд данстай Монгол дөрвөн шүүгч “Зүүн ААШТ-ий хоёр дугаар шат”-ы тоглолтуудыг шүүхээр өнөө өглөө Хонг Конг улсыг зорилоо.

Өнгөрөгч долдугаар сард Гуам улсад зохиогдсон Зүүн ААШТ-ий урьдчилсан шатны тоглолтууд дээр Б.Хаш-Эрдэнэ, Э. Ариунболд нар ажилласан нь Монгол шүүгчид анх удаа олон улсын тэмцээн шүүсэн явдал болсон юм. Тус тэмцээнийг сайн шүүсэн Монгол шүүгчид Азид өндөрөөр үнэлэгдсэн тул хоёрдугаар шатны тоглолтууд дээр манай дөрвөн шүүгчийг дууджээ. МХБХ-ны нэгдүгээр зэрэглэлтэй Б.Хаш-Эрдэнэ, Д.Түмэнбаяр, Э.Ариунболд, Ч.Жавхлантөгс гэсэн шилдэг шүүгчид энэ сарын 6-14-ы хооронд болох “Зүүн ААШТ-ий хоёрдугаар шат”-ы тоглолтуудыг дэнслэх аж.

Түүнчлэн тэдэнтэй хамт МХБХ-ны техникийн хэлтэсийн ахлах мэргэжилтэн С.Жаргал явж, тэрхүү тэмцээнийг зохион байгуулна. Шүүгчдийн баг анх удаа ийм өргөн бүрэлдэхүүнтэй ОУ-ын тэмцээн дээр ажиллаж байгаа бол С.Жаргал нь Ази болон Дэлхийн аваргын тоглолтуудыг зохион байгуулж байсан туршлагатай. Тус тэмцээнд БНАСАУ, Хятадын Тайвань, Хонг Конг, Гуам, БНСУ улсын шигшээ багууд өрсөлдөж, нийт зургаан тоглолт хийнэ. Манай шүүгчид аль улсын багийг шүүх нь тоглолт бүрийн өмнө тодорхой болох юм.


Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.