Экспортыг дэмжих төсөлд 20 сая ам.доллар зарцуулна
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Экспортыг дэмжсэн төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. Хэлэлцүүлгийн үеэр дараах гишүүдийн асуултад ажлын хэсэг хариулт өглөө.

УИХ-ын гишүүн Х.Баделхан: Эдийн засгийн хүндрэлтэй үед зээл энэ зээлийг авах чухал. Бид жижиг дунд үйлдвэрлэлээ хөгжүүлж, экспортыг дэмжиж байж хямралаас гарна. 20 сая ам.долларыг  жилийн 1,25 хувийн хүүтэй 25 жилийн хугацаатай авч байгаа юм байна. Энэ зээлээс яг хэдэн хувь нь үйлдвэрлэл дээрээ очих вэ? Жижиг дунд үйлдвэрлэлийн сангаар дамжих уу? Өөр эх үүсвэрээр дамжих уу?

Ажлын хэсэг: 20 сая ам.доллараас хэрэгжих гурван дэд хэсэг бий.

1. Экспортыг дэмжих, санхүүгийн шинэ бүтээгдэхүүнийг дэмжих өргөжүүлэхэд 10 сая ам.доллар байгаа.
Үүнээс 9 сая ам.доллараар экспортын үйл ажиллагаа явуулах Монголын ААН-үүдэд даатгал олгох санг бий болгоно. Компани бий болгоход зориулсан сургалт, зөвлөх үйлчилгээнд үлдсэн нэг сая ам.доллар зарцуулна.
2. Экспортын өрсөлдөх чадварыг сайжруулахад 8,5 сая ам.доллар, төслийг хэрэгжилтийг хангах хяналтын хэсэгт 2,5 зарцуулна.

Төслийн хэрэгжилтэд нийтдээ 1,5 сая ам.доллар зарцуулна.

УИХ-ын гишүүн Д. Сумъяабазар: Экспортын дэмжиж байгаа зээлийн эх үүсвэр бидэнд хэрэгтэй байна. Сангийн яамнаас асуух хэд хэдэн асуулт байна.

1.    “ХАА-н Давхар даатгал” ХК-ны охин компаниар экспортын даатгалын компанийг байгуулахаар төлөвлөж байгаа юу
2.    “ХАА-н Давхар даатгал” ХК-ны малын индексжүүлсэн даатгалын явц хэр байгаа байгаа
3.    “ХАА-н Давхар даатгал” ХК-ны хөрөнгө санхүү ашиг алдагдал хэр байгаа вэ
4.    “ХАА-н Давхар даатгал” ХК-ны нийт активаас хадгаламж болон бусад санхүүгийн эх үүсвэрт байршуулсан вэ?

Ажлын хэсэг: Экспортын даатгалын компанийг үүсгэн байгуулах асуудлыг одоогоор МУ-д үйл ажиллагаа явуулж байгаа “ХАА-н Давхар даатгал” ХК-ны охин компаниар дамжуулан үйл ажиллагааг явуулна. “ХАА-н Давхар даатгал” ХК нь одоогоор 15 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй, төлөгдөж байгаа 15 тэрбум төгрөгийн алдагдлыг зогсоох сангийн мөнгөтэй байх ёстой. Хөрөнгийн хувьд СЗХ-оос тавигдсан даатгалын компаниудад тавигддаг шаардлагын дагуу дөрвөн банканд байршуулсан.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.