Дахин төлөвлөлтөд хамрагдсан айлууд байрныхаа түлхүүрийг гардлаа
Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучнаар арьс ширний 25 дугаар байр ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт 2014 оны долдугаар сард гарсан байдаг.

Энэхүү байрыг буулгаж, дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр “Эфэс констракшн” ХХК шалгарсан юм. Ингээд 2015 оны зургадугаар сарын 19-ний өдөр барилгыг чөлөөлж, дахин төлөвлөлтийн барилгын ажлыг эхлүүлсэн байна. Хуучин арьс ширний 25 дугаар байранд амьдарч байсан 24 өрх тус бүрт “Эфэс констракшн” ХХК 10 м.кв талбай үнэгүй нэмж олгон, 16 айлд орон сууц, 8 айлд үйлчилгээний талбай өгөхөөр тохиролцож, барилга ашиглалтад орох хүртэлх түрээсийн зардлыг олгожээ.

Ашиглалтын шаардлага хангахаа больж, иргэдийн эрүүл мэндэд эрсдэл учруулаад байсан 25-р байрны буурин дээр 1 жил 2 сарын дараа “Морьтон” цогцолбор сүндэрлэж, өнөөдөр оршин суугчид нь түлхүүрээ гардан, шинэ сууцандаа орлоо. 

Орон сууцны нээлтийн ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Хан-Уул дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон бусад албаны хүмүүс оролцлоо.


Б.Орхон
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-11-04 11:09:47
    ene tuuz haichaldag utgagui surtalchilgaagaa boliochee.
    146.247.8.13
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-11-04 06:06:18
    За яамаадаа ер нь гэр хороололгүй болмоор байна хотын бид нар чинь энэ өсөн нэмэгдээд буй гэр хороололлоос болж угаартуулж амьдраж байна даа
    119.40.100.222
    Мэдэгдсэн Хариулах