“The Mongolz” баг 150 мянган ам.долларын төлөө өрсөлдөнө

Монголын Team Taivnaa болон "The Mongolz” баг энэ сарын 10-13-нд Малайзын Куала Лампур хотод болох 150 мянган долларын шагналын сантай ROG Masters тэмцээний урьдчилсан шалгаруулалтад Зүүн Азийн бүсээс шалгаран оролцохоор болжээ.

 

Тэмцээнд Малайзын Fnatic болон Дота сонирхогчдын фаворит Team Secret багууд урилгаар оролцохоор болсон байна. Тэмцээн нь Азийн шилдгүүдийн цуглаан болох учиртай боловч Европт харьяалалтай Team Secret-ийг урих болсон шалтгаан нь тэдний шинэ бүрэлдэхүүнд гурван ази тоглогч багтсан мөн Бостон мэйжорт шалгарч чадаагүй учраас уг тэмцээнд оролдох боломжтой болсонтой холбоотой гэнэ.

Уг тэмцээнд нийт 12 баг өрсөлдөх бөгөөд Филлиппиний Mineski, Бостон мэйжорт уригдсан Execration, Хятадын EНome.X болон Энэтхэг, Австралийн багууд өрсөлдөх аж.

Тэмцээнд оролцох багууд:

  1. Fnatic /Малайз/
  2. Team Secret /Европын холбоо/
  3. Natural 9 /Австрали/
  4. Big and Black /Австрали/
  5. Team Taivnaa /Монгол/
  6. The Mongolz /Монгол/
  7. Execration /Филлиппин/
  8. Mineski /Филлиппин/
  9. Max.X /Хятад/
  10. Ehome.X /Хятад/
  11. Entity /Энэтхэг/
  12. Aggressive 5/Энэтхэг/
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.