“Насны хишиг”-ийг 65 дээш насныхан хүртэхээр боллоо
УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн үдээс хойших хуралдаан 15.40 цагт эхэлж, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.

Хуулийн төслүүдийн талаархи Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцууллаа. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж УИХ-ын гишүүн Л.Болд, Б.Саранчимэг, Д.Эрдэнэбат нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Гишүүдийн хувьд Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд “Насны хишиг”-ийг 70 наснаас эхэлж байсныг 65 наснаас эхэлбэл төсөвт хэр ачаалал үүсэхийг, төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламжийг ажилласан хугацааг нь харгалзан 36 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээтэй байдаг тухайн заалт сэргээгдсэнийг, хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд ялгаварлалгүй олгох боломж байгаа эсэхийг тодруулсан юм.
Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газраас “Насны хишиг”-ийг олгоход төсвийн төсөлд 21 тэрбум төгрөг төсөвлөсөн байсан. Байнгын хорооны хуралдаанаар насны босгыг 65-аас эхлэх зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэн байгаа. Гэхдээ Засгийн газрын оруулж ирсэн мөнгөн дүнд багтааж зохицуулсан учраас төсөвт хүндрэл гарахгүй. Төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад ажил олгогчоос олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн тухайд Төрийн албаны тухай хуулийн заалтыг тэр чигээр нь сэргээж байгаа гэж Засгийн газраас бидэнд хэлсэн. Хүүхдийн мөнгийг эдийн засаг, төсвийн хүндрэлээс болоод 2015 онд 40 хувьд нь олгохгүй гэж байсан. Харин МАН-аас энэ мөнгийг бүх хүүхдэд олгохоор шийдсэн. Гэхдээ 60 хувьд нь бэлнээр, 40 хувьд нь хадгаламжийн хэлбэрээр дансанд нь хийж өгөхөөр болсон гэж хариулж байлаа.

Үүний дараа Төсвийн хуулийг дагалдан өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийн талаархи зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явууллаа. Эдгээр саналууд нь Төсвийн байнгын хороогоор дэмжигдсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, А.Ундраа, С.Чинзориг, Б.Саранчимэг, Д.Сарангэрэл, М.Оюунчимэг, Ц.Цогзолмаа, Ё.Баатарбилэг нарын Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд билгийн тооллын хаврын тэргүүн сар-цагаан сар, Үндэсний их баяр наадам Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан 65-69 настай ахмадуудад 50 мянга, 70-79 настанд 80 мянга, 80-89 настай ахмадуудад 100 мянга, 90 ба түүнээс дээш настай ахмадуудад 200 мянган төгрөгийг жилд хоёр удаа олгох саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 67.4 хувь нь дэмжлээ.
 

П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-11-11 04:01:20
    Ингэж хувааж идэх нь шал хэрэггүй юм байгаа юм Харин тэтгэвэрийн зөрөөг нь ном дагууд гаргаад тэтэгэвэрээ бага боловч нэмэх нь дээр дээ. Ийм сэтгэлгээнээ салах...
    202.179.27.157
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-11-04 11:51:55
    60 настангуудыг орхижээ.60 хүрч тэтгэвэрт гарсан л юм бол насаар нь ялгаварлалгүй өгөөсөй билээ
    202.9.41.21
    Мэдэгдсэн Хариулах
  • Төрөө 2016-11-04 06:46:32
    Ахмадууддаа хэдхэн төгрөг өгч хуурч байдаг аргаа барсан л юм болж байна,ядаж хамтын тэтгэврээ хэрэгжүүлсэн бол олон буурай нарт хэрэгтэй л байсийн...
    103.26.195.59
    Мэдэгдсэн Хариулах
  • k 2016-11-04 05:30:35
    utgagui xaxauuli baina. AN-iin xamtiin tetgever bol omno ni tolson tetgevriin shimtgeleesee avax xelber shuudee maluudaa
    119.40.100.222
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-11-04 05:21:58
    халамжаар дүүрэн монгол шүү.
    103.11.193.170
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-11-04 03:32:22
    bayrlalaa Nomtoibayar shig saidtai baimaar bnaa. ajiliin amjilt xusii.
    49.0.161.203
    Мэдэгдсэн Хариулах
  • настан 2016-11-04 03:11:53
    ээ наадам яах вэ цагаан сараар арай ахиухан өгчихгүй дээ. 50 мянган төгрөг 6 сард нэг удаа олгох юм биз дээ. ядруухан л арга хэмжээ боллоо доо
    103.26.193.111
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2016-11-04 02:05:16
    Uliral bur bsan chin odoo 6sard 1 udaa ugnu hehehe. AH-n hamtiin tetgever ni zugeer bsan yum daa.
    150.129.141.2
    Мэдэгдсэн Хариулах