Өвчний голомтгүй бүсээс малын мах оруулахыг зөвшөөрнө
Баруун аймгуудад бог малын мялзан өвчин гарсантай холбогдуулан нийтдээ 11 сая малыг вакцинжуулахаар төлөвлөөд байгаа. Өнгөрсөн сарын 11-нээс вакцинжуулалтыг эхлүүлсэн бөгөөд энэ ажил 95 хувьтай байгаа аж. Уг вакциныг гурван жил дараалан хийхээр төлөвлөжээ. Тодруулбал, ирэх хоёр жилд авах төлийг бүгдийг вакцинжуулах юм байна. 

Мөн зүүн долоон аймгийн зургаан сая малд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийж байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт эхлүүлсэн энэ ажил 40 гаруй хувьтай яваа гэдгийг албыхан хэллээ. Вакцинд хамруулсан малын мах, сүү, түүхий эдийг 21 хоногийн дотор хэрэглэж болдоггүй юм байна. 

Тэгвэл эрүүл бүсийн, малын махыг вакцинжуулалтад хамруулаагүйгээр гарал үүслийн бичгийг нь шалгаж хот руу оруулж байгаа аж. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.