АН-ынхан эрх мэдлийн төлөө “дайтаж” байна
АН-ын ҮЗХ энэ сарын 16 хуралдах товоо гаргалаа. Сар хүрэхгүй хугацааны дараа тус намын Их хурал хуралдана. Хурлаар АН шинэ даргаа сонгоно. УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа АН үнэмлэхүй ялагдал хүлээж намын дарга З.Энхболд хариуцлагаа хүлээж тайзнаас буусан. Одоогоор АН-ын даргын үүргийг Д.Эрдэнэбат гүйцэтгэж байгаа.  Урт хугацааны дараа товлогдсон Их хурлаар АН-ын ирэх жилүүдийн өнгийг зурах  эрхэм тодрох нь ээ. Энэ марофонд нэрээ дэвшүүлэх эрхмүүд эхнээсээ тодорч, мишээл тодруулан бусдыгаа ад үзэн хэвлэлд цэцэрхэх болов. АН-ынхан эрх мэдлийн төлөө “Хөнжилдөө орох завгүй тэмцэлдэж” байгаа нь энэ.

Саяхан Лу.Гантөмөр гишүүн асан хэвлэлд “АН-ыг З.Энхболд, Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл, С.Баярцогт наргүйгээр шинэчилж чадна. Итгэлтэй байна” хэмээгээд “Намаа зүгээр орхичих. Шинэчлэгдсэн АН, шинэчлэлийг дэмжсэн гишүүд, дэмжигчид л та нарыг Ерөнхийлөгч болгож чадна... АН шинэчлэгдэж чадахгүй бол хэн нь ч Ерөнхийлөгчийн сонгуульд үзээд ялахгүй” гэлээ.  Мөн Лу.Гантөмөр өөрийн тэргүүлдэг "Нэг ардчилал" фракцаа татан буулгав. Тайлбар нь “Ардчилсан намын шинэчлэлийг дэмжиж, нээлттэй, хариуцлагатай, бодлогын нам болгон төлөвшүүлэх зорилгыг эрхэм болгож, Намын доторхи бусад фракцид энэхүү эрхэм зорилгын дор фракцийн сонирхлоос ангид, Ардчилсан намын тугын дор хамтран ажиллахыг уриалан, "Нэг ардчилал" фракцийг албан ёсоор татан буулгаж байгаагаа үүгээр мэдэгдэж байна” гэх.  Намын дүрмээс гадуур зохицуулалттай фракцийг татан буулгахад Гүйцэтгэх зөвлөл зэрэг намын дээд шатны байгууллагад мэдэгдэх ямар ч шаардлагагүйг Ардчилсан намынхан хэлж байгаа юм.

 Гэсэн ч Лу.Гантөмөрт энэ шоуг хийх боломж олдлоо. З.Энхболд АН-ын дарга болонгуутаа “АН фракцгүй нам болно” хэмээн мэдэгдэж байсан ч түүний хүсэл биелээгүй. Харин Лу. Гантөмөр намын даргад нэрээ дэвшүүлэхийн тулд фракцаасаа, нөхдөөсөө татгалзлаа. Үнэндээ Лу.Гантөмөр фракцийн зөрчлөөс болж АН сүйрэн унаж байгаа хэмээн ойлголтын намынхандаа өгөхийн хүссэн өнгөлөн далдлалтын цаана намын дээд эрх мэдэлд хүрэхийн төлөөх тэмцэл яваа гэдгийг бүгд ойлгоно. “Татан буугдсан фракцийнхан” буюу  Лу.Гантөмөр тэргүүтэн хэвлэлээр харин Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нарыг нэр цохих болов. Ийнхүү АН-ынхан фракц хоорондоо “дайтаж” байна. Өнгөрсөн дөрвөн жил, ер түүнээс өмнө ч тэд ийм л байсан. Одоо ч мөн адил, фракци фракциараа хуваагдан АН-ын шинэ даргын төлөө хөшигний наана, цаана тэмцэлдэж байна. Тэдний энэ тэмцэл Засгийн газраа ч цөөн бус удаа унагаж байсан. Энэ удаад намаа бүрмөсөн унагаах ажиллагааг тэд эхлүүллээ.

Намын даргад яригдаж эхлэсэн хүмүүсээ тэд ээлж дараалан “унагаж” байна. С.Эрдэнэ “авлигачин, албан тушаалаа хэтрүүлэн ашиглагч”, Лу. Гантөмөрийг “Мүүнчин”, Бат-Үүл “алуурчин” гэх мэтээр чичилсээр татаж унагана. Эцэстээ  “Фракцийг үзэн яддаг” Лу.Гантөмөр итгэх хүнгүй болж, Хан-Уулын АН-ын таран бутаргах ажил үнэтэй хувь нэмэр оруулсан Лу. Болд ч “шалдан” хоцроно. Дүүргийн намын хороог ч удирдаж чадаагүй хагалан бутаргасан Лу. Болдод бүхэл бүтэн нам хариуцуулна гэдэг үлгэр.

Ямартай ч АН-ын лидерүүд яг одоо намын даргын эрх мэдлийн төлөө фракциа “золиосолж” эхэллээ. Эрх мэдлийн төлөө фракциа ч, намаа ч золиосолж чадах хүмүүст АН дахин орон зай гаргаж өгөх болов уу?
 
П.ГОО
Оллоо.мн  
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Pizdaa chi 2016-11-08 03:12:39
    ELBEGEE samarsan shdee
  • Зочин 2016-11-05 14:58:07
    Odoo AN lider gegdej yawsan hedhen hulgaich nar bii ted nariig l ardchilsan namaas hoochihwol neg AN awragdah magadlaltai daa
  • ЛИ 2016-11-05 03:20:29
    ЭНЭ ТЭНЭГҮҮДИЙН ХЭН ДАРГА БОЛОХ НЬ МОНГОЛЧУУДАД ЯМАР ХАМААТАЙ ЮМ УДАХГҮЙ СУРАГ НЬ Ч СОНСОГДОХГҮЙ ЭБА ТАЙГАА АДИЛ БОЛНО. ГЭХДЭЭ ТЭДНИЙ АРД ЛИ ГЭЖ БИЙ ТЭР НЬ МА...
  • зочин 2016-11-05 02:14:32
    Дүрэм журмаа таниулаад,түүниигээ баримьлаад явж болдоггүй юм уу,ёстой нэг дураараа дургисан мөнгө хайсан улсын цуглаан болсон бна
  • NHO 2016-11-04 11:33:11
    Лалрууд ганц нүдний булай болж бнадаа хэзээ нэр нүүрээ олж авах бол хөөрхийс
  • сайн хүү 2016-11-04 09:26:01
    одоо монголд ардчилал хэрэггүй захиргаа хэрэгтэй болох нь илт тод мэдэгдэж банйа аархсан хүмүүс л их боллоо
  • Хог 2016-11-04 08:59:30
    Арчаагүй хогнуудаа
  • irgen 2016-11-04 08:24:37
    hedhen yum uzeegui medrel muutai huvia hecheesen hulgaichuudaas salchuul diildehgui nam uugan.
  • Иргэн 2016-11-04 07:18:40
    Нэг шөнийн дотор 28 иргэн, ААН-д Халх голын 330,0 мянган га газар олгодог урвагч Бурмааг 1939, 1945 оны дайнд амь үрэгдэгсдийн сүнс өршөөхгүй дээ
  • Зочин 2016-11-04 06:59:37
    Батзанданг намаас хөөх бол юу ч биш, 7 сарын 1-ний хэргээр шоронд хийх хэрэгтэй, танай намд орж байж шоронгүй гарсан, ишиг эврээ ургахаас эхийгээ мөргөдөг юм да...
  • Зочин 2016-11-04 06:42:30
    Ногоон малгайтын сүнс солиот Батзандан АН-ын дарга болоод социализм, коммунизмыгыг байгжуулна гэнээ
    • Буяа 2016-11-05 10:38:03
      Батданзанг дарга болговол АН-д хэрэгтэй дээ малнуудаа
  • AH baigaad baih hereg bna yy. 2016-11-04 06:09:47
    нам хэрэггүй хаан хэрэгтэй болжээ
    • Боёо 2016-11-05 10:41:11
      Бүх намуудыг устгая Намууд сөнөтүгэй,сөнөтүгэй 300 сая хүнтэй Амеркийг ганц хүн удирдаад байхад 3 сая хүнийг 3 хүн удирдаж чадахгүй бн ш дээ Ерөнхийлөгчтэй л б...
      • боёо 2016-11-05 10:43:35
        Ерөхийлөгчийн засагтай л болмоор энэ хүний оронцогнуудыг бүгд зайлуулъяа ард түмээн
  • зочин 2016-11-04 04:29:57
    Монголоо гэсэн сэтгэл байвал нэгдэх л хэрэгтэй, эрх ашгийн эрэмбээ талиийгаач Зоригийн хэлснээр байлгаж чадах хүн л АН-ыг удирд, оффшорчид бол урвагчид
  • зочин 2016-11-04 02:46:00
    Энэ луйварчидын ихэнх нь шоронд орох байлгүй дээ, хэрвээ монголд шударга шүүх цагдаа гэж байдаг бол, өнгөрсөн 4 жилд энэ улсын өөдтэй өнгөтэйг хулгай хийсэн дэ...
    122.201.24.99
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-11-04 02:05:21
    Одоо нэг мөсөн тарах хэрэгтэй... Ардчилал гэж юу байдгийн. Төр хамгийн муу "МЕНЕЖЕР" гээд өмч хөрөнгийг үнэгүйдүүлж авдаг ашиг хонжоо хайсан арчаагүй улсууд ...
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • Demjigch 2016-11-04 01:56:59
    Zangidsan gar shig baij chadsanii daraa l ard tumen sanalaa uguh bhdaa.
    27.123.214.2
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин 2016-11-04 02:56:30
      үнэн
      203.91.116.94
      Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2016-11-04 01:49:02
    AH alaltsah tusam MAH-d ashigtai ergedeg. Huluu olohgui garuud yaaj tolgoigoo avj yavah bilee. Arhichin hun shig haragdah bolno.
  • Батаа 2016-11-04 01:26:33
    АН чинь шуудайнд хийсэн үхрийн эвэр шүү дээ хэзээд л ийм байх буюу 20 жилийн дараа өөрсдийгөө партизанууд гэдэг эрхмүүд ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн тэр үед л...
    • Багаа 2016-11-05 10:47:53
      АН-г ингэж баллаж байгаа хүмүүс бол СОЦ декүүд Эд нартай нийлсэнээс хойш АН нэр хүнд газар дор орж байгаа юм Соц декүүдийг АН -с хөөх цаг болж
      • Дорж 2016-11-09 17:42:36
        наад шуналын тулам болсон тэнэг намуудаа бүгдийг тараа монглын 3 саяхан ард түмэнд зуун ямаанд жаран ухна гэгчийн