Шинжи Кагава: Туршлага, бухимдлаа дараагийн тэмцээнд харуулах болно

Японы хөлбөмбөгийн бүх цаг үеийн шилдэг тамирчдын нэг нь яах аргагүй Шинжи Кагава. Гэхдээ сүүлийн үед тэрбээр хүндхэн цаг хугацааг даван туулж байгааг хөлбөмбөг сонирхогчид андахгүй мэдэх биз ээ. Бундеслигийн зургаа дахь тойрог  хүртэл бүрэлдэхүүнээс нэг удаа, сэлгээнээс хоёр удаа, мөн нэг удаа сандал сахиж үлдсэн нь тамирчин хийгээд түүний шүтэн бишрэгчдэд тун хүнд туссан юм.  Ямартай ч, сүүлийн үед талбайд тэр бүр гарч харагдаагүй Шинжи Кагавагийн орон нутгийн сайтад өгсөн товчхон ярилцлагыг орчуулан хүргэж байна.

-Сүүлийн үед сэтгэл санаа ямархуу байна даа?

-Тэмцээнд ороогүй,  бас миний бэлтгэл сургуулилт тэмцээний үеэр дүгнэгдэх учраас яг одоогийн сэтгэл санааны байдлаа тайлбарлаж хэлэхэд  хэцүү байна. Гэхдээ өдөр бүр бэлтгэл дээрээ ч, тэмцээндээ ч сайн тоглоно гэж бодож, багийн сургуулилтаас гадна хувийн бэлтгэлээ базааж байгаа.

-Сэтгэлээр унах ямар нэг асуудал байгаа юм биш биз?

-Сэтгэлээр унах шаардлага байхгүй. Эсрэгээрээ Дортмунтад энэ нэг сард хэцүү гэх ямар ч асуудал тулгараагүй. Мэдээж талбайд гарч чадаагүй үед гутрах, бухимдах  ямар ч тамирчинд тохиолддог л зүйл. Тухайн нэг мөчийн л сэтгэл хөдлөл юм даа. Өөртөө дүгнэлт хийж, дараагийн тэмцээндээ бэлтгэж байна. Одоогийн Дортмунт багийн байдалд дүгнэлт хийж үзвэл энэ мэт арга барил нь шинэ тамирчдыг багтаа нэгтгэх зорилготой байх.  Дасгалжуулагч Томас Тухель энэ арга барилаа өөрчлөх бодолгүй байгаа нь өнгөрсөн жилээс хойш дахин дахин давтаж байгаагаас илэрхий  харагдаж байна. Нэг сул тал нь гэвэл намайг талбайг орхисны дараа хэрэв эерэг үр дүн гарсан бол би маргаангүй өөртөө дүгнэлт хийх байсан.  Ер нь талбай дахь  байрлалын  төлөөх тэмцэл  хүндхэн  гэдгийг мэдэж  байгаа  ч, улирлын тоглолт эхэлсэн энэ нэг сарын хугацааг авч үзвэл сэтгэлээр унах шаардлага бараг байхгүй.  Есдүгээр сард ОХУ-ын дэлхийн цомын тэмцээний Ази тивийн урьдчилсан тоглолтууд  талбай дээрээ АНЭУ-ын багт хожигдсоноор эхэлсэн. Үргэлжлүүлээд Тайландын эсрэг тоглолтод хожсон ч, бүр илүүрхсэн үр дүнтэйгээр хожих ёстой гэж тааварлаж байсан хүмүүс жаахан сэтгэл дундуур үлдсэн нь үнэн.  Гэхдээ багт  тэнд ч гэсэн үл ойлголцол үүссэн.  Тамирчид бүгд л  тулгарсан бэрхшээлээ даван туулж,  илүү сайн үр дүнг хүлээж байсан байх.  Энэ үед   үлдсэн хугацаагаа зөв хуваарилан, солилцоо хийлгүйгээр тоглох хэрэгтэй байсан болов уу гэж бодож байна.

-АНЭУ-ын багт хожигдсоны дараа танд юу бодогдож байв?

-Ямар байх нь мэдээж шүү дээ. Өөрийн талбай дээрээ.  Зөвхөн цэнгэлдэхийн үзэгчид гэлтгүй бүхий л хүмүүсийн дунд хүлээлт үүсгэсэн тоглолтод  ичгүүртэйгээр ялагдсан. Хамгийн сүүлийн тоглолтод тун муу тоглолт үзүүлсэн гэж бодож байна.  Түүнчлэн, Тайландын эсрэг тоглолтоос ялалт авсан нь их юм байсан. Дахиад хэлэхэд, хялбархан ялчих өрсөлдөгч биш байлаа. Эхний удаагийн тоглолтод туршлага дутсанаас ойлгомжгүй зүйл олон байсан. Тиймээс хоёр дахь тоглолтод ч гэсэн оролцох хэрэгтэй байсан  гэж бодож байна. Гэхдээ одоо тэдгээр тоглолтыг бодох шаардлагагүй. Мэдээж, туршлага, бухимдлаа дараагийн тэмцээнд харуулна. Би энэ талаар яримааргүй байна.

-Том сорилттой хоёр тоглолт болж өнгөрчээ. Эхлээд АНЭУ-ын багтай тоглосны дараа дасгалжуулагч Вахид Халилходжич “Бид тоглолтын үеэр Кинжи Кагаваг олж хараагүй” гэж ярьсан байсан. Энэ талаар та ямар бодолтой байна?

-Тэр тэмцээнд Киёо, Кэйсүкэ зэрэг тамирчдаас гадна Ока бас би байсан. Тэр дунд байр суурийн  төлөөх тэмцэл хүчээ авсанаар эмх замбараагүй байдал үүссэн болов уу л гэж бодож байна.

-Харин Тайландын эсрэг тоглолтод энэ алдаандаа дүгнэлт хийж, тоглолтын арга барилаа өөрчилсөн байх аа?

-Тамирчдын зайн мэдрэмж, ямар үүрэг гүйцэтгэхийг нь тодорхой хэлж өгөх шаардлагатай гэж бодогдсон. Гэхдээ ямар ч тохиолдолд би өөрийгөө зөвтгөхгүй. Киёогийн талбайг орхисон тоглолтод сайн тал ч гарсан. Хэн ч гарсан өөр өөр давуу тал гарах учраас алиныг нь ч дэмжих хэрэгтэй байх гэж бодож байна.

-Өөрчлөлт хамгийн чухал нь гэж үү?

-Сайн тоглож чадахгүй бол аль ч багт сэлгээнд сууна. АНЭУ-ын багтай тоглох үед тэмцээн 90 минут үргэлжилсэн хэдий ч, толгойгоо  сайн ажиллуулж чадаагүй гэж бодож байна.

-Сайн тоглож чадсангүй гэж бухимдахгүй байна уу?

-Бид маш удаан хугацаанд тамирчдаа солилгүй нэг багаараа тоглож ирсэн учраас ний нуугүй хэлэхэд, нэг нэгийнхээ давуу талыг сайн мэддэг. Тоглолтын дараа миний хувийн асуудал гэж бодсон. Тоглолтын оноог өөрчлөхийн тулд багийн бүтцийг хөдөлгөх шаардлага байгаагүй. Багаа ялалтад хүргэхийн тулд илүү чөлөөтэй тоглох хэрэгтэй юм байна гэж ойлгож байгаа. Гэхдээ багийн дүрэм журам, сахилга зөрчсөн зүйл байсан хэдий ч, тэр тоглолтод  өөртөө дүгнэлт хийж, дахин тоглох хэрэгтэй байлаа.

-Есдүгээр сарын хоёр тоглолттой холбоотой шүүмжлэл сонорт тань хүрсэн байх?

-Янз бүрийн нийтлэл, сэтгэгдлийг харсан. Гэхдээ энэ хүртэлх удаан хугацаанд 10 дугаарх  маш чухал байрлалд тоглож ирсэн учраас  үр дүн гаргахгүй бол бусдаар яриулах нь гарцаагүй. Шүүмжлэлийг тусгаж авах хэрэгтэй гэж боддог. Гэхдээ тэдгээр шүүмжлэл миний тоглолтод нөлөөлөхгүй. Хамгийн чухал нь бэрхшээлийг давж, дараагийн сорилтыг давахыг хүсч байна.  Сөрөг үзэл бодлыг ч шингээгээд явна.

-Шингээнэ гэдэг нь?

-Надтай холбоотой нийтлэлийг бараг хараагүй. Учир нь би хамгийн чухал нь дараагийн тэмцээндээ хожихыг л хүсч байна. Тоглолтдоо л анхаарлаа төвлөрүүлнэ.

Монголын мэдээ
Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.