
УИХ-ын нэгдсэн чуулганы нэгдсэн хуралдаанаар 2017 оны төсвийг хэлэлцсэн.
Энэ үеэр Хүүхэд харах үйлчилгээг үргэлжлүүлэхийг дэмжиж, 5.8 тэрбум төгрөг төсөвлөсөн Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэв. Улмаар гишүүд байр сууриа илэрхийлэн, Хүүхэд харах үйлчилгээг үргэлжлүүлэхийг дэмжиж баталсан юм. Ингэснээр одоогийн байгаа төсөвт нь 5.8 тэрбум төгрөг нэмж төсөвлөн Хүүхэд харах үйлчилгээг үргэлжлүүлэхээр болж байгаа юм.
Эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан хүүхэд харах үйлчилгээг хэрэгжих хугацааг хойшлуулах шийдвэрийг Засгийн газраас гаргаад байсан нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байсан билээ. Эцэг эхийн төлөөлөл өнгөрсөн мягмар гарагт хэвлэлийн бага хурал хийж, уг үйлчилгээг хэвийн үргэлжлүүлэх талаар УИХ-д шаардлага хүргүүлээд байсан.
Б.Сансар
olloo.mn