Дөрөвдүгээр төрөхийн барилга гацаанаас гарах эсэх нь ганц газраас шалтгаалж байна уу
Одоогоос таван жилийн өмнө буюу 2011  оны арваннэгдүгээр сард Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Нисэхийн дэнж дээр 300 ортой төрөх эмнэлгийн шавыг тавьсан нь тухайн үедээ олон хүний талархлыг хүлээж байлаа.

Манай улс  1986 оноос хойш эрүүл мэндийн салбарт хийж буй хамгийн том бүтээн байгуулалтын ажил энэ байлаа. Харамсалтай нь уг барилгын ажил таван жил үргэлжилж байгаа ч барилгын ажил нь 60 хувьд хүрээд цаашаа ч үгүй наашаа ч үгүй гацаж орхисон.

Анх “Нийслэл-Өргөө”, “Пума констракшн” компани консорциум болж, уг төрөхийн барилгыг хурдан хугацаанд барьж дуусгахаа амалсан ч энэ нь хоосон үг болж хувирав. Дэд бүтцийг шийдэлгүй эхлүүлсэн нь барилга гацах шалтгаан болсон талаар тухайн үед нийгэм даяар цуурч байсан ч тийм биш аж. “Нийслэл өргөө” компанийнхан 19 тэрбум төгрөгөөр барихаар төлөвлөж, өртгийг нь баталчихсан эмнэлгийн барилгыг санхүүжилт нь хүрсэнгүй хэмээн зогсоож, төрөөс 25 тэрбум төгрөг нэхсэн.

Харин Сү.Батболдын Засгийн газар ийм их хэмжээний мөнгө төсөвлөж өгөх боломжгүйг ухааруулж, хариуцсан яамнаас нь гаргаж өгсөн тооцооны дагуу 19 тэрбум төгрөгөөр барихыг үүрэгдсэн байсан. Авсандаа сэтгэл нь ханадаггүй гүйцэтгэгч компанийн шунал, төрийн байгууллага хоорондын тэрсэлдээнээс эх үрсийн нүдээ бүлтийтэл хүлээж буй дөрөвдүгээр төрөх өнөөдрийг хүртэл баригдаж дуусалгүй балгас болсон нь энэ.

Барилгыг дуусгалгүй орхисон “Нийслэл өргөө” компанийн захирлыг мөнгө завшсан байж болзошгүй гэж үзэн шүүхэд өгч, завшиж, шамшигдуулсныг нь тогтоосон бололтой. Тус компанитай хийсэн гэрээгээ шүүхийн шийдвэрээр цуцалж, концессийн гэрээгээр бариулах шийдвэрт хүрчээ. Гэвч Хөрөнгө оруулалтын газрын нэр солигдож, Үндэсний хөгжлийн газар болсон. Тус газраас концесс зарлахгүй байсаар өнөөдрийг хүрсэн байна. Харин одоо Эрүүл мэндийн яам 2017 онд шинэ эмнэлэг барихгүй гэж мэдэгдэж буй. Тэгэхээр ирэх онд  бидний хэлж заншсанаар Яармагийн төрөх эмнэлэг  ойрын нэг жилдээ лав ашиглалтад орохгүй бололтой.

Нэгэнт төрөөс концессоор барина гээд шийдвэрлэчихсэн байхад ийнхүү гацааж байгаа газар бол Үндэсний хөгжлийн газар болоод байгаа хэмээн салбарынхан  шүүмжилж байна. Засгийн газраас концессоор бариулах шийдвэр гаргачихаад байхад товлосон хугацаанд тендерээ зарлаж, барилгын ажлыг  үргэлжлүүлэх боломж тус газарт байсан ч  хэтэрхий хойрго хандсанаас ийнхүү  дөрөвдүгээр төрөхийн барилга  гацсан хэвээр байгаа гэж  эмч, мэргэжилтнүүд бухимдаж байна.

Харин тус газраас Засгийн газраас чиглэл өгөхийг хүлээж байгаа гэдгээ хэлж байна. Учир нь тус эмнэлгийн барилгын ажлыг дуусгахад одоогоор 15 тэрбум төгрөг шаардлагатай байгаа аж. Харин уг хөрөнгийн эх үүсвэрийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг Засгийн газрын дүгнэлтийг хүлээж байж яаралтай ажлыг эхлүүлнэ хэмээн Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан хэллээ.

Ямартай ч асуудал төрийн байгууллагуудын хооронд гацжээ. Засгийн газар нь концессоор бариулахаар аль хэдийн шийдвэрлэсэн гэж байгаа бол доод газрууд нь Засгийн газрын тодорхой шийдвэр хүлээж байна гээд сууж байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • dedii 2016-11-04 04:36:42
    uuniig ariun gishuun tsag tuhain ued avaad mungunii asuudald orhoor AN.d urvaj ami garaa bizdee! eh hun ur huuhdiin tuluu iim setgeltei baihaar MGL suirhees yaa...
  • Nam bus irgen 2016-11-04 01:13:15
    Idsen uusan buh hulgaichuud uter turgen 7-n uulin tsaaguur dald orsugai. Chodor tushaa bolson buh alban tushaaltnuud mon adil.