Сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
ОБЕГ-т Ховд аймгаас нэгэн залуу алга болсон тухай шуурхай дуудлага ирсэн байна. Өнгөрсөн сарын 27-нд гэрээсээ гараад одоо хүртэл сураггүй болсон залууг ар гэрийнхэн нь  хайгаад олоогүй байна. Иймд тус аймгийн онцгой байдлын аврагчдад ханджээ. 
 
Ховд аймгийн Зэрэг сумын Бургас багийн нутаг дахь Хөдөө нуур гэдэг газарт өвөлжиж буй малчин айлын  22 настай залуу алга болсон тул  аймгийн цагдаагийн газарт  мэдэгдсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын 20 албан хаагч, орон нутгийн 44 иргэн оролцсон эрэн хайх ажиллагаа хийснээр алга болсон залуугийн малгайг Хөдөө нуурын эргээс 200-300 метр зайнаас олжээ.
 
Одоогийн байдлаар тус нуурын ойр орчмыг нь самнан хайж,  нууранд 25-30 цооног гаргаж, усны камер тавьж, эрлийг үргэлжлүүлж байгаа аж.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.