Угсармал орон сууцнуудыг дулаалах хөтөлбөр боловсруулна

Хотын Ерөнхий менежер “Bazaltwool” группын удирдлагуудыг өнөөдөр хүлээн авч уулзан хуучны угсармал орон сууцнуудын дулаан техникийн шинэчлэлийг хийхэд хамтран ажиллах талаар ярилцлаа.

Тус групп нь "хуучны угсармал орон сууцнуудын дулаан алдагдлыг бууруулах, гадна фасадыг дулаалах хавтан үйлдвэрлэх технологийг Монголдоо нэвтрүүлж шинээр үйлдвэр барихаар төлөвлөж байна. Бүтээгдэхүүнийхээ дээжээр хуучны 5 давхар барилгын айл өрхийн гадна фасадыг үнэгүй дулаална. Цаашид дулаалах шаардлагатай байгаа хуучны орон сууцнуудын барилгын дулаан техникийн шинэчлэлийг үе шаттайгаар хийхэд нийслэлтэй хамтран ажиллаж эрчим хүчийг хэмнэн, иргэдийг дулаан тохилог амьдрах нөхцлийг бүрдүүлэх боломжтой” гэлээ.

Хотын Ерөнхий менежер “Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, нийгэм эдийн зорилтонд дулаан техникийн шинэчлэлийг хийх зорилт туссан байгаа. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжин, ажлын байрыг нэмэгдүүлж, хуучны орон сууцнуудаа Монголдоо үйлдвэрлэсэн үнэ хямд, чанартай хавтангаар дулаалах боломж бүрдсэнд баяртай байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас ажлын хэсэг байгуулж, 5-10 жил хэрэгжих урт хугацааны хөтөлбөр боловсруулж НИТХ, Нийслэлийн Засаг даргад танилцуулж, батлуулахад анхаарч хамтран ажиллана” гэв хэмээн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zaa bolio boli 2016-11-30 09:03:02
    zaa bolio boli yuun huviin oron suutsand dulaalga hiih we. teneg hvmvvs l iim yum hiih baih deewree zasuulna gadnah tsasaa tsewerlvvlne
    202.131.243.190
    Мэдэгдсэн Хариулах
  • Хэрэглэгч 2016-11-03 12:23:37
    Асамхай, шатамхай, хайлдаг хөөсөнцөр дулаалгыг хэрэглээнээс хасах шаардлагатай. Оронд нь шатахгүй асахгүй чулуун хөвөн хавтан дулаалгын материалыг хэрэглэх.
    103.212.119.217
    Мэдэгдсэн Хариулах
  • уу 2016-11-03 10:57:57
    болж бна баяр хүргэе
    139.5.216.229
    Мэдэгдсэн Хариулах
  • ........ 2016-11-03 09:31:43
    цонх хаалгийг нь сайн битүүлээд суурилуулаад өгбөл болно доо. гаднаас нь хөөс наавал галын аюултай болно доо.
    202.179.23.106
    Мэдэгдсэн Хариулах