УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар 2017 оны улсын төсвийн төсөл болон дагалдах хуулиудын анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын ""Стэнд бай" хөтөлбөрт хамрагдвал төсвийн тодотгол хийнэ гээд байгаа. Төсөвлөснөө эргээд хасчих юм биш биз" гэсэн асуултад Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, "ОУВС-гийн хөтөлбөрийг бид эрт авах байсан. Өмнө нь энэ талаар санал гаргаж байсан ч хүлээж аваагүй. Хоёр жилийн дараа илүү үнэ цэнээр энэ хөтөлбөрийг хүлээж авах болчихоод байна. Бид ОУВС-гийн хөтөлбөрийг авах ёстой. Төсвийн хоёр дахь хэлэлцүүлэг ОУВС-гийн хөтөлбөрийг авахад чиглэгдсэн гэхэд болно" гэлээ.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

П.АНИР
Оллоо.мн
Оллоо.мн