Ашиглалтын 1564 тусгай зөвшөөрөл хүчинтэй байна
Өнөөдрийн байдлаар хайгуулын 2142, ашиглалтын 1564 тусгай зөвшөөрөл байгаа бөгөөд энэ нь 14.7 сая гектар буюу Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 9.4 хувийг эзэлж байгааг албаныхан дуулгалаа.

Тодруулбал, 22 талбайд 19 компани бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулж буй аж. Газрын тосны хайгуулын 32 талбай ялгаснаас өнгөрсөн есдүгээр сарын байдлаар нэг талбайн бүтээгдэхүүн хуваах гэрээ дуусгавар болж, нэг талбайн бүтээгдэхүүн хуваах гэрээ цуцлагджээ. Хайгуулын тусгай зөвшөөрлийг 37 удаа цахим хэлбэрээр 3915 дугаар олгож, 2335 өргөдлийг хянан шийдвэрлэсэн байна.

Бүртгэлтэй байгаа нийт өргөдлийн талбайн хэмжээ нь 13.26 сая гектар бөгөөд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор нийтэд зарласан 20.9 сая гектар талбайн 63.44 хувийг эзэлж буй юм.

 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.