Монгол улсын шигшээ баг өнөөдөр Макаогийн багтай тоглоно
Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг “AFC Solidarity cup 2016” тэмцээний эхний тоглолтоо өнөөдөр 19:30 цагаас Макао улсын багтай хийнэ. Манай залуус өнгөрөгч сарын 16-нд хилийн чандыг зорин, урд хөршийн Чинхандао мужид 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийгээд, тэмцээн болох Малайзад очсон.

Хойд хөршид зохиогдох Дэлхийн аваргын урьдчилсан шат болон 2019 оны Азийн аваргад оролцох эрхгүй болсон улсуудын хооронд зохиогдож буй “Эв нэгдлийн цом” нэртэй энэ тэмцээнд хүч үзэх Монголы шигшээ багийн дундаж нас 22,8 байгаа.

Багийн хамгийн туршлагатай ахмад тоглогч нь Монголын анхны мэргэжилийн хөлбөмбөгч А.Мөрөн болоод байна.Харин хамгийн залуу тоглогчид нь “Дэрэн” клубын 17 настай Б.Батмөнх, М.Жансерк нар байгаа юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.