Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл хуралдлаа
Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл” өнөөдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Эрдэнэсүрэн нийслэлийн Засаг даргын захирамжаар шинэчлэгдэн баталсан зөвлөлийн гишүүдийг танилцууллаа.

Зөвлөлийн хуралд оролцсон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний холбооноос иргэний нийгмийн байгууллагуудын хийж хэрэгжүүлсэн ажил болон Засаг даргын 2017 оны төсвийн төсөлд өгөх саналаа танилцуулсан. Мөн өмнө нь уг зөвлөлөөр хэлэлцэгдэж байсан ч хэрэгжээгүй болон цаашид хийж гүйцэтгэх ажлын талаар Нийслэлийн Засаг дарга С.Батболдод танилцуулав. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг орон сууцжуулах, газар худалдан авах боломжоор хангах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ашиглалтад оруулах барилгыг хүлээн авах комиссын бүрэлдэхүүнд тэдний төлөөллийг оролцуулах зэрэг олон санал багтсан байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Эдгээр асуудлыг цаашдаа бодлогын хэмжээнд анхаарах ёстой. Тодорхой хуульд заасан журмын дагуу орон сууцны асуудлыг шийдвэрлэх болно. Мөн газар өмчлөлийн асуудал дээр анхааран ажиллах хэрэгтэй. Өнөөдрийн хуралдааны протоколыг холбогдох мэргэжлийн байгууллагуудад нь хүргүүлж ажиллах болно” хэмээн хэллээ гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • төрд 2016-12-04 10:26:35
    ажлын байраар хангаж энэ хүмүүсийнхээ амьдрал дэмжээчээ бас энэ хүмүүсийг хамгаалсан хууль байдаг бол тэр хэрэгжүүллэгч байгуулллага нь сайн ажиллаажэээ
    202.9.42.187
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2016-11-03 06:33:36
    түрээсийн орон сууцны мөнгийг хөгжлийн бэрхшээлтэй нь бтугай бэрхшээлгүй нь ч дийлэхгүйшдэ
    203.91.115.43
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2016-11-03 06:30:12
    авч бга группийн мөнгөний нь хэмжээтэй уялдуулаад сар сараар төлөөд байх бага хүүтэй эсвэл хүүгүйч юмуу мөнгө төлөөд амьдарчих орон сууцтай болгож өгвөл зүгээр ...
    203.91.115.43
    Мэдэгдсэн Хариулах
  • ........ 2016-11-03 06:23:00
    гэр бүлээрээ байдаг уламжлалаа алдахгүй байгаад байхюм бол наад зөвлөл чинь хэрэггүй зүйл шүү дээ.
    202.179.23.106
    Мэдэгдсэн Хариулах