УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс 2015 оны арванэгдүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх Үндэсний хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Байнгын хорооны санал дүгнэлтийг Ш.Раднаасэд танилцуулсны дараа танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Нямдорж, Т.Аюурсайхан, Г.Занданшатар, М.Билэгт нар асуулт асуун, хариулт авсан юм.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж уг хөтөлбөрийг батлан хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн дэмжиж буйгаа илэрхийлэв. Мөн тэрбээр хууль тогтоох дээд байгууллагын зүгээс авлигатай тэмцэх үйл ажиллагааг дэмжсээр ирсэн болохыг тодотгоод энэхүү хөтөлбөр батлагдахтай зэрэгцээд Авлигатай тэмцэх газар олон нийтийн анхаарлын төвд байгаа, нийтийн эрх ашгийг хөндсөн авлига, албан тушаалын холбогдолтой асуудлуудаа шийдэх ёстой талаар сануулсан юм. Авлигатай тэмцэх газар нь нийгэмд хэрэгтэй, тун чухал байгууллага болохыг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хэлж байв. Гэхдээ тус байгууллагын шалгаж, илрүүлэн, таслан зогсоох арга хэмжээ авч буй авлигын гэмт хэргүүд нь дунд, доод түвшиний албан тушаалтнуудад хамааралтай хэргүүд байгаа, харин дээд түвшиний албан тушаалтнууд нь орхигдоод байна гэдэг хардлага бий гэдгийг анхааруулав.
Үүний дараа Байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 32 саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэлээ. Эцэст нь хуралдаанд оролцсон гишүүдийн 91.1 хувийн саналаар “Авлигатай тэмцэхүндэсний хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоол батлагдсанаар чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа.

П.АНИР
Оллоо.мн
Оллоо.мн