Бүх Оросын чөлөөт бөхийн тэмцээнээс гурван алтан медаль хүртжээ
ОХУ-ын Хабаровск хотноо Бүх Оросын чөлөөт бөхийн "Ерофей Хабаров" уламжлалт тэмцээнд “Арслан” клубын дөрөв, “Хилчин” спорт хорооны нэг нийт таван бөх оролцсоноос гурван алт, хоёр мөнгөн медаль хүртжээ.

Тодруулбал, эрэгтэй 57 кг-д З.Занабазар, эмэгтэй 55 кг-д Б.Хатантуул, 75 кг-д Б.Цэцэгбаяр нар алт, эрэгтэй 61 кг-д С.Билгүүн, 74 кг-д Д.Алтангэрэл нар тус тус мөнгөн медаль хүртсэн байна. Д.Алтангэрэлийн хувьд 4 ялж алтан медалийн төлөө барилдаанд Тувагийн бөхөд 4:5 онооны харьцаагаар дийлджээ.

Энэ удаагийн тэмцээнд Армян, Казахстан, Монгол, Тажикстан, Узбекстан, ОХУ-ын Алс Дорнод, Сибирь, Умард Осет улсын 200 орчим бөх хүчээ сорьжээ.

Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • нар 2016-11-07 16:28:08
    дандаа багууд барилдаа юу
    59.153.113.124
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-11-04 00:15:28
    Чөлөөт бөхийн хувьд дэлхийн аварга болох амархан, Оросын аварга болох хэцүү гэсэн үг байдаг юм, иймд энэ тэмцээнийг том тэмцээн гэж болно шүү
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах