”Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийг У.Бямбасүрэн удирдана
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор мэдээлэл хийж, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлж, шинэ бүрэлдэхүүнийг томилсон тухай мэдэгдлээ.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн энэ оны зургадугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 100 хувь Монголын компани болсон бөгөөд шинэ ТУЗ нь нийтдээ долоон гишүүнээс бүрдэх юм.  Тэдний дөрөв нь үйлдвэрийн 51 хувийг эзэмшиж байгаа Засгийн газрын төлөөлөл байхаар томилгоо хийсэн бол гурав нь 49 хувийг оросуудаас худалдаж авсан “Монгол зэс” / Mongolian Copper Corporation/ компанийн төлөөлөл байх шийдвэр гарсан байна.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийн дарга болон гүйцэтгэх захирлыг төрөөс томилох юм байна.  

 “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-д Төрийг төлөөлөх гишүүдээр
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У. Бямбасүрэн
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамын Төрийн нарийн бичгийн дарга Г. Нандинжаргал
Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн газрын дарга Б.Доржсэмбэд
Төрийн бодлого зохицуулалтын газрын орон тооны бус зөвлөх Д. Дэмбэрэл нарыг томилжээ
.


Харин цөөнхийн хувьцаа эзэмшигч буюу “Монгол зэс” /Mongolian Copper Corporation/ талаас ТУЗ-д төлөөлөх гишүүдээр
Да.Ганболд
О.Орхон

М. Мөнхбаатар нарыг тус тус дөрвөн жилийн хугацаатайгаар томилжээ.

ТУЗ-ийг ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн удирдахаар болсон байна.

-Гүйцэтгэх захирдын томилгоо яригдаж байгаа юу?

 -ТУЗ хуралдаж, захирлаа томилно. Нэр дэвшүүлэх хороо нэрээ оруулж, ТУЗ захирал, дэд захирлуудаа томилно.  ТУЗ-ийг томилсноор төр бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломж бүрдэж байна. Харин захирал томилох, компанийн өдөр тутмын асуудлыг ТУЗ хариуцна.

 -ТУЗ-ийг төр томилж байна. Гүйцэтгэх захирлыг 49 талаас томилно гэж яригдаж байсан?

 -Нөгөө талаас ийм зүйл ярьсан. Эсвэл ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирлын томилгоог хоёр хоёр жилээр ээлжилье гэсэн саналыг тавьсан. Үүнийг Засгийн газар, Төрийн өмчийн хорооны хүрээнд яриад боломжгүй гэсэн хариуг өгсөн. Монголын стратегийн том үйлдвэр, эрдэнэтчүүдийн эрх ашгийн үүднээс тохиролцсон. ТУЗ-д төр олонх байна, захирлыг төр томилно гэдэгт тохиролцоонд хүрсэн. Энэ асуудал удаан хугацаанд яригдсан. 
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-11-03 10:39:01
    Төр эрх мэдлээ хэтрүүлж төрийн нэрээр шахаа хийх эрхээ дээрэмдэж авчээ. Төр ба хувийн өмч адил эрхтэй байх Үндсэн хуулийн зарчмыг эрх баригчид уландаа гишгэжээ....
  • Асуулт 2016-11-03 09:34:24
    Компанийн тухай хуулинд ТУЗ-ийн дарга цоонхоос томилогдоно гэж заасан байхын. Яах гэж энэ хуулийг гаргасан юм бэ Нямдорж оо.
  • ... 2016-11-03 07:45:37
    Davaadorjiin Ganbold ene odoo Mongoliin hamag tom uildveruudiin TUZ-d yavj baidag yasan salj uhdeggui novsh ve
  • ZOCHIN 2016-11-03 07:26:13
    NO.4 - ALTANSUKH-N ZURAG END YU XIIJ YAVAA YUM BE ?
  • hghf 2016-11-03 04:33:49
    одоо тэгээд яах уу? хуйвлдаанаа хийх хөрсөө бүрдүүлчжээ