Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 78 км зам ашиглалтад орлоо
Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 78 км автозамыг ашиглалтад орууллаа. Тус чиглэлийн 143 км хатуу хучилттай автозамыг нийт зургаан компани өнгөрсөн оноос эхлэн хэсэгчлэн гүйцэтгэж байгаа юм. Эхний ээлжинд “Бадрах Ойл” ХХК, “Арж капитал” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн зам ашиглалтад орсон байна.

Харин үлдсэн замын ажлыг гүйцэтгэх шатандаа явж байгаа аж. Тодруулбал, “Өвөр залаат” ХХК-ийн 23 км болон “Насны зам” ХХК-ийн 27 км автозамын хучилтын ажил дуусах шатандаа явж байгаа бөгөөд удахгүй хүлээлгэн өгөхөөр төлөвлөгдөж байгаа аж. Харин “Хансуун зам” ХХК-ийн барьж буй 14 км автозам суурийн ажлын шатандаа явж байгаа юм байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • kk 2016-11-03 05:22:27
    Насны зам компани хамгийн сүүлд ашиглалтанд оруулна. харж байгаарай. бүтэхгүй гарууд