
Олимпийн 3, дэлхийн 13 удаагийн аварга, Япон улсын алдарт тамирчин С.Ёшидагийн нэрэмжит чөлөөт бөхийн “ICHISHI” /Ичиши/ клуб, “Женко” клубын хоорондын хамтын ажиллагааны хүрээнд манай баг тамирчид Япон орныг зорьжээ.
Чөлөөт бөхийн “Женко” клубын захирал С.Мөнхсүх, Баянхонгор аймгийн Биеийн тамир, спортын хорооны дасгалжуулагч С.Мөнхдуулдах нар удирдсан “Женко” клуб, Баянхонгор аймгийн 16 өсвөрийн бөх Цү хотноо япон, францын үе тэнгийн бөхчүүдтэй 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийж байгаа юм.
Тэгвэл манай өсвөрийн бөхчүүд домогт бөх С.Ёшидагийн нэрэмжит өсвөр үеийн олон улсын уламжлалт тэмцээнд хоёр дахь удаагаа оролцож, 10 медаль хүртжээ. Тодруулбал, хөвгүүдийн 58 кг-ын жинд Э.Бямбадорж, охидын 45 кг-ын жинд Д.Отгонжаргал, охидын 49 кг-ын жинд Б.Баярмаа нар алт, охидын +40 кг-ын жинд Э.Одзаяа, охидын 49 кг-ын жинд Т.Цээням, М.Мөнхгэрэл, охидын 52 кг-ын жинд Ө.Пүрэвсүрэн, М.Пүрэвтунгалаг, охидын 56 кг-ын жинд Б.Хонгорзул, охидын +70 кг-ын жинд М.Мөнх-Амар нар хүрэл медаль тус тус хүртжээ.
Б.Орхон
olloo.mn