Олимпийн медальтнуудын мөнгөн шагналыг олгоно
Хүн төрөлхтний спортын их баяр цэнгэл зуны олимпийн 31 дэх наадам  өнгөрсөн наймдугаар сарын 5-21-ний өдрүүдэд Бразил улсын Рио Де Жанейро хотноо зохион байгуулагдсан. Уг наадамд манай улсын баг тамирчид амжилттай оролцож, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн бол паралимпийн тамирчид хоёр хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн.Олимпийн наадамд өндөр амжилт үзүүлж, медаль хүртсэн тамирчдад Засгийн газраас тодорхой хэмжээний мөнгөн шагналыг олгодог. 

Тэгвэл олимпийн медальтнуудын мөнгөн шагналыг өнөөдөр олгохоор болжээ. Тодруулбал өнөөдөр 12.00 цагт Төрийн ордны "Ёслол хүндэтгэлийн А" танхимд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат олимпоос мөнгөн медаль хүртсэн Д.Сумъяа, хүрэл медальт Д.Отгондалай болон паралимпийн хүрэл медальт Б.Ууганхүү, Э.Содномпэлжээ нарт мөнгөн шагналыг олгох юм байна. 

Засгийн газрын тогтоолд зааснаар олимпийн мөнгөн медаль хүртсэн тамирчин 60 сая, хүрэл медаль хүртсэн тамирчин 30 сая төгрөг нэг удаа олгоно.Дасгалжуулагч энэхүү мөнгөн шагналын 50 хувьтай тэнцэх мөнгөн шагнал авахаар Засгийн газрын тогтоолд заасан байдаг юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • gonchig 2016-11-04 04:21:29
    amjilt gargasan humuusiin shagnaliig bolj ugbul nemegduuleh heregtei. ene bol Monglchuudiin ner hundiin asuudal. amjilt husie
  • ........ 2016-11-03 04:07:56
    монгол бөх, спортын мастер гэж хоосон тархинууд улсын сан хөмрөгийг улс төрчидтэйгээ хамжаад хоосолж өгч байна даа.
  • zochin 2016-11-03 03:51:36
    Tamirchdadaa bayar hurgie,iim l humuusiig shagnaj bh heregtei