Ам.долларын зээлтэй иргэд хохирч байна гэв
Ам.долларын ханшийн огцом өсөлтөөс шалтгаалж доллараар зээл авсан иргэд, аж ахуйн нэгжүүд  хохирч байгаа талаар  “218.1 хөдөлгөөн”-өөс мэдээллээ. Тус хөдөлгөөнийхөн ам.долларын ханш одоогоос таван жилийн өмнө 1300 орчим төгрөг байсан. Гэтэл тэр үед 20 мянган доллар буюу 28 сая төгрөг зээлж авсан хүн өнөөдрийг хүртэл зээлээ тасралтгүй төлж байгаа ч эргээд 40 гаруй сая төгрөгийн өртэй үлдэж буйг онцолж байна. Өөрөөр хэлбэл долларын ханшны өсөлтөөс болж ам.доллараар зээл авсан иргэд тодорхой хэмжээний мөнгийг ханшны зөрүү, хүүд төлөх болжээ.

Гэтэл Иргэний хуулийн 218.1-дэхт хэсэгт “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэсэн заалт бий. Тухайлбал, “Иргэнд зээл олгохыг банкнаас зөвшөөрч, зээл нь иргэний дансанд шилжсэн тэр өдрөөс хойш зээл төлж дуустал мөнгөний ханш өссөн, буурсан ч тухайн зээл олгосон өдрөөр ханшийг тооцно" гэсэн агуулгатай хуулийн заалт бий аж. 

Гэвч өдийг хүртэл энэ хуулийн заалтыг Монгол банк болоод арилжааны банкууд хэрэгжүүлж чадахгүй байгааг иргэдийн төлөөлөл хэллээ.  Эдийн засгийн хүнд нөхцөлд, долларын ханшаа барьж чадаагүй төвбанк эдгээр иргэдийн зээлийн асуудалд тодорхой анхаарал хандуулах ёстой хэмээн иргэд үзэж байгаагаа хэлж байсан юм. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2016-11-04 12:01:09
    Ersdlee oorsdoo tootsoolood l avsan bgaashdee. Tegeel neg yum bolohoor busdiig buruutgadag ...
  • цэцээ 2016-11-03 04:31:20
    банкууд долларын орлоготой нэгжид зээл олгодог худлаа ярьж долларын зээл авсан бол хохь нь