С.Шойгу: Та нар террористуудын эсрэг дайтаад байна уу, эсвэл ОХУ-ын эсрэг үү
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Москва хотноо армийн албан хаагчидтай уулзах үеэрээ “ОХУ Сирид явуулж буй цэргийн ажиллагаагаа түр зогсоогоод байгаа хэдий ч барууныхны дэмждэг террорист бүлэглэлүүд Алеппо хотод халдлага үйлдсэн хэвээр байна. Тиймээс барууныхны олон улсын терроризмын эсрэг тэмцэлд оруулж буй хувь нэмрийг хэрхэн дүгнэх ёстойгоо сайн мэдэхгүй байна. Барууны орнуудыг ялангуяа АНУ-ыг терроризмын эсрэг тэмцэж байна уу, ОХУ-ын эсрэг тэмцэж байна уу гэдгийг тогтоох цаг нь болсон гэж бодож буйгаа нуух юун. Магадгүй манай хамтрагч (АНУ) Франц, Египет, Бельги, Ирак болон бусад оронд хэчнээн гэмгүй иргэн хэнээс болж амиа алдсаныг мартсан бололтой.
 
Түүнчлэн ОХУ Сирид байлдааны хөлөг онгоц оруулсан явдлыг АНУ болон НАТО хүчтэй эсэргүүцсэнийг би үнэхээр гайхаж байна. ОХУ Сирийн Засгийн газартай ярилцсаны үндсэнд ийм шийдэлд хүрсэн. ОХУ-ын Сирид явуулж буй ажиллагаа зөвхөн Сирийн төлөө бус, дэлхий дахинд аюул занал хийж буй терроризмтой тэмцэж, зөвхөн бүс нутаг бус, Европ төдийгүй дэлхий дахиныг хамгаалахаар зорьж байгаа. АНУ терроризм бол хэзээ ч гаргаад шидэж болох хөзөр гэж үздэгийг Кремль мэднэ. Тэд үүнийгээ Афганистан, Иракт явуулсан цэргийн ажиллагаагаараа аль хэдийн баталсан. Халаасандаа байгаа энэ хөзрөө тэд хэзээ хэрэгтэй гэж үзнэ тэр үедээ л гаргаж ирдэг. ОХУ америкчуудаас дэмжлэг, туслалцаа хэзээ ч гуйж байгаагүй. ОХУ-ын улстөрийн бодлого зөвхөн ашиг сонирхолдоо бус, үзэл баримтлалд үндэслэдэг” хэмээжээ.
 
Барууны орнууд ялангуяа АНУ тэргүүтэй Франц, Их Британи, ХБНГУ зэрэг орон ОХУ-ын Сирид явуулж буй ажиллагааг дайны гэмт хэрэг хэмээгээд тус улсын эсрэг Европын холбоо хориг арга хэмжээ авах талаар хэлэлцэж байгаа билээ.
 

ОХУ-ыг эсэргүүцэж буй орнууд

 
ОХУ-ын цэргийн ажиллагаа Сирид идэвхжиж байгааг Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн орнууд болох Саудын Араб, АНЭУ, Кувейт, Бахрейн, Оман, Катар анхнаасаа эсэргүүцэж байсан. Дээрх орнууд Башар Асадын дэглэмийг унагах сонирхолтой байгаагаа Сирид иргэний дайн дэгдсэн үеэс л илэрхийлж, Асадын сөрөг хүчнийг дэмжсээр ирсэн. Суннитууд давамгайлдаг Саудын Арабын хувьд Сири дэх сөрөг хүчшй хэд хэдэн бүлэглэлийг дэмждэг бөгөөд бүс нутагт Ираны нөлөө газар авахаас болгоомжилдгийн учир нь Ирак, Сири болон Ливанд шиитүүд Засгийн эрхэнд нь гарсантай холбоотой.
 
Харин ОХУ-тай хамтран цэргийн ажиллагаа явуулж байсан АНУ хамтарсан ажиллагаа явуулж байх үедээ ОХУ-тай тохиролцоонд хүрч чадаагүйгээс болон АНУ НҮБ-ын хүмүүнлэгийн цуваа халдлагад өртсөн нь ОХУ-ын хийсэн хэрэг хэмээн үзэж байгаа, ОХУ-ын зүгээс АНУ-тай хамтран хэрэгжүүлж буй цөмийн зэвсэг үйлдвэрлэх боломжтой плутонийг устгах хөтөлбөрийг зогсоосон зэргээс үүдэн хөндийрсөн.
 

Дэмжиж буй орнууд

 
ОХУ-ыг дэмжиж байгаагаа шуудхан илэрхийлж буй орон бол Иран. Тус улсын Ерөнхийлөгч Хасан Рухани НҮБ-ын Ерөнхий Ассамблейн үеэр ОХУ-ын санаачилгуудыг дэмжиж байгаагаа илэрхийлж байсан. Москваг дэмжиж байгаа өөр нэгэн орон бол Венесуэл юм.
 
Түүнчлэн Оросын талыг баримталсан байр суурьтай гэдгээрээ сүүлийн үед барууныхны дургүйг хүргэх болсон Чехийн Ерөнхийлөгч Милош Земан ерөнхийдөө дэмжинэ гэсэн байр суурьтай буйгаа илэрхийлсэн. Тэрбээр Москвагийн Ялалтын парадыг очиж үзсэн Европын цөөхөн удирдагчдын нэг юм. Ноён Земан “Башар Асад хэт даврагсадтай өргөн фронтоор идэвхтэй тэмцэж байгаа бол Европын Холбооноос дэмжлэг хүлээдэг сөрөг хүчнийхэнд ийм хүч тэнхээ алга, Асад ирээдүйд болох улс төрийн процесст оролцох ёстой” гэж ярьсныг Австрийн Ерөнхийлөгч Хайнц Фишер дэмжжээ.
 
БНХАУ- ын хувьд одоогоор шууд дэмжинэ гэсэн санаа илэрхийлээгүй. Тус улс Сири болон ОХУ-ын цэргийн ажиллагааны талаар юу ч хэлээгүй. Украины асуудлаарх байр сууриа ч тэд тэр даруйд нь илэрхийлж байгаагүй юм. Харин Киргизийн Ерөнхийлөгч Алмазбек Атамбаев Оросын агаарын цохилтыг 100 хувь дэмжинэ гэдгээ илэрхийлээд байгаа.
 

Орос-Иран-Ирак-Сири

 
Энэ дөрвөн улс “Исламын улс”- ын эсрэг цэргийн ажиллагааг уялдуулан зохицуулах үүднээс Мэдээллийн төв байгуулсан гэдгийг дурдах нь зүйтэй. Оросын зэвсэгт хүчний Жанжин штабын шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа генерал А.Картаполовын ярьснаар, Оросын нисгэгчид Сири, Иран, Иракийн тагнуулын байгууллагын мэдээлэлд тулгуурлан агаарын цохилт өгч байгаа аж. Цохилт өгөхийн өмнө хиймэл дагуулын болон радиоалектроникийн мэдээлэл, нисгэгчгүй онгоцоос авсан зураг зэрэгт сайтар дүн шинжилгээ хийж байна. Агаарын цохилтын явцад сөнөөгч онгоцноос харвасан Оросын пуужингууд таван м-ийн нарийвчлалтайгаар байг онож байгаа гэнэ. Оросын агаарын цэргийн хүчний ажиллагаанд Иракийн Моздок хот дахь нисэх онгоцны буудал Сири хүртэл нисэхэд дамжин өнгөрүүлэх баазын үүрэг гүйцэтгэж байна. Энэ буудал нь ямар ч төрлийн нисэх онгоцыг хүлээн авах хүчин чадалтай.

Монголын мэдээ
О.Уянга
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-11-03 11:41:05
    Элбэгдорж чи чаддаг юм бол Америкийг дэмжиж байна гээд хэл дээ, муу хүзүүгүй толгой толгойгоо хайрлаад хэлж чадахгүй л дээ
  • Моздок  2016-11-03 01:29:37
    Моздок гэж ОХУ-ын Өмнөд Осет-д байдаг жижиг хот шүү дээ Юун Ирак вэ? Кавказад байдаг хот Гүрж Оросын мөргөлдөөны үеэр Оросын цэргийн ар тал болж байсан гол цэг...
    202.131.228.66
    Мэдэгдсэн Хариулах