Ж.Мягмарсүрэн: Хөрөнгийн зах зээл Монголд хөгжөөд 25 жил болж байхад одоо л дөнгөж  компаниуд ойлгож эхэлж байна
Хөрөнгийн зах зээлийн асуудлаар Монголын хөрөнгийн биржийн албаны захирал Ж.Мягмарсүрэнтэй ярилцлаа.

-Монголын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа  талаар яриагаа эхлүүлье?

-Манай улсын хувьд хөрөнгийн зах зээл маш буруу хөгжиж ирсэн. Тогтолцоо нь өөрөө буруу учраас тэр чигээрээ буруу хөгжчихсөн гэсэн үг. Хөрөнгийн зах зээл гэдэг чинь хүмүүс энэ зах зээлд өөрсдөө компаниа авч орж ирдэг. Ингээд хувьцаагаа арилжиж ашиг олдог. Компанидаа хөрөнгө оруулалт татдаг. Иргэд маань зах зээл дээр орж ирээд мөнгөө байршуулаад хувьцаагаа худалдаж авдаг. Үүнийгээ хөрөнгийн бирж дээр байршуулдаг.  Илүү өндөр үнээр худалдаж ногдол ашгаа хүртдэг.

ОУ-д хөрөнгийн зах зээл ийм л зарчмаар явдаг. Гэтэл манай улсад  энэ жишиг яг эсрэгээрээ хэрэгжиж эхэлсэн. Хөрөнгийн биржийг 1991 онд байгуулаад Засгаас  зөвхөн өмч хувьчлалыг хийсэн. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хүмүүс компаниа авч орж ирэх байтал төрөөс хүчээр 475 компанийг өгөөд иргэд эдгээр компанийг ягаан цэнхэр тасалбараар худалдаж авсан. Өөрөөр хэлбэл компаниа авч орж ирэх ёстой хөрөнгийн зах зээлээс иргэд компанитай болоод гараад явчихсан. Нөгөө 475 компанийн тэн хагасаас илүү нь байхгүй болчихсон. Өнөөдөр 221 компани хөрөнгийн бирж дээр идэвхтэй арилжаа хийж байна. Ингээд манай зах зээл яг эсрэгээр нь хөгжчихсөн.

- Ингэж эсрэгээрээ хөгжсөн зах зээлийг зөв голидролд оруулах ажил хэзээнээс эхэлсэн бэ?

- 1994 онд анх Хөрөнгийн зах зээлийн тухай хуулийг  боловсруулж, 2002, 2012 онд шинэчлэн найруулж бүх асуудлуудаа эрхзүйн  хүрээнд зохицуулсан. Маш сайн хууль болсон. Тэгэхээр хууль эрхзүйн хувьд  бүх асуудлаа шийдсэн гэсэн үг. Харин өөрсдөө энэ хуулиа дагаж мөрдөж, хэрэгжүүлээд явах нь л чухал байна.

Анх “Монгол шилтгээн” гэдэг компани 975 сая төгрөгтэй орж орж ирж байсан. Одоо бол хэдэн тэрбумаар яригдах  байх. Үүнээс хойш 20-иод компани орж ирсэн.

Ингээд бид Лондонгийн хөрөнгийн биржтэй  гадаад харилцаа тогтоосон. Улмаар  туршлага судалж,  иргэд, аж ахуй нэгжүүдэд алсын зайн арилжаанд орох боломжийг олгож эхэлсэн. ОУ-ын хөрөнгийн зах зээлийн зарчмаар ажиллаж эхэлсэн. Арилжаанд оролцогч аж ахуй нэгж, иргэдэд боломжуудыг  олгож, таатай  нөхцөлийг бүрдүүлж байсан. Энэ  зах зээл манайд хөгжөөд 25 жил болж байхад одоо л дөнгөж ойлгож эхэлж байна.

-Тодруулбал?

-Анх 40 насандаа компани байгуулсан хүн 65 нас хүрээд хөгшрөөд ирэхээрээ өөрийн зүтгэл, хөдөлмөрөөр босгосон компаниа хэнд өгөх  вэ гэдэг асуудалтай тулгардаг. ОУ-ын  жишгээр бол гэр бүлийн бизнес гурав дахь үе дээрээ дампуурдаг. Тиймээс  гадаадад эзэд нь зах зээлд нээлттэй хувьцаа гаргаж, компаниа хамгийн чадварлаг хүмүүсээр удирдуулж, гүйцэтгэх захирлын албыг хашуулж, өөрсдөө ашгаа хүртээд суудаг болсон. Үүнийг л манайхан дөнгөж ойлгож эхэлж байна. Өөрөөр хэлбэл хөрөнгийн зах зээл дээр компаниа авч орж ирж байна гэсэн үг.

-Ингэж орж ирж байгаа компаниудад түргэн шуурхай үйлчилгээ авах тал дээр МХБ хэрхэн ажилладаг вэ, Өөрөөр хэлбэл 25 жилийн түүхтэй танайх үйл ажиллагааны хувьд хэр сайжирсан бэ?

-Хөрөнгийн бирж гэдэг бол зах. Нэг талаараа бизнесийн байгууллага гэсэн үг. Зах ямар ч үед цэвэрхэн байх ёстой. Гаднах өнгөнөөс эхлээд доторх үйл ажиллагаа нь ил тод, нээлттэй байх учиртай. Өөдлөх айл үүднээсээ гэдэг шүү дээ. Тэгэхээр нэн түрүүнд үйлчилгээгээ түргэн шуурхай болгож байна. Бид цаг үетэйгээ зэрэгцэж алхах хэрэгтэй. Тиймээс манай хамт олон иргэдэд чирэгдэлгүй үйлчлэхийн төлөө зорьж ажиллаж байна. Энэ нь манайд хандах хүмүүс болон арилжаанд оролцогчдыг идэвхжүүлэхэд нөлөөлж байгаа болов уу. Бас нэг зүйл бий. Манай байгууллагын ашигтай ажиллаж байгаагийн учир шалтгаан зөвхөн Засгийн газрын бонд арилжсанаас үүдэлтэй гэж харж болохгүй. Харин ч Засгийн газрын бондыг хөрөнгийн биржээр арилжсанаараа 16 хувиас 14 болтлоо буурсан. Энэ хэрээр Засгийн газар мөнгөө хэмнэж байгаа. Эцсийн дүндээ ард түмний халааснаас гарах мөнгө багасч байгаа гэсэн үг. Түүнчлэн хүмүүс зөвхөн арилжааны банкинд мөнгөө хадгалуул­даг байсан бол өнөөдөр Засгийн газрын бондын хүүгээс 24 тэрбум төгрөгийг орлого олсон байх жишээтэй.

-Арилжаанд оролцох гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын идэвх эрс өссөн тухай мэдээлж байна. Үүнд нөлөөлсөн хүчин зүйл юу вэ?

-Ер нь бүтээгдэхүүн нэмэгдэж, арилжааны шимтгэл буурснаас үүдэлтэй. Тухайлбал, Засгийн газрын бонд болон компанийн бондыг арилжаалж байна. Өмнө нь хоёр тэрбум гаруй төгрөгийн арилжаа хийдэг байсан. Харин одоо компанийн бондоор таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оруулж ирж байна. Тэгэхээр гадны хөрөнгө оруулалт ам.доллараар орж ирнэ. Ингэж орж ирж байгаа бүх мөнгө банкаар дамжина. Тиймээс Хөрөнгийн биржийн зүгээс улсын эдийн засагт хувь нэмрээ оруулж байна гэж болно.

-Ер нь манай хөрөнгийн захын хөгжил бусад улсынхтай харьцуулахад ямар төвшинд байгаа вэ?

-Манай байгууллага олон улсын мэдээллийн агентлагуудтай хамтарч ажилладаг. Мөн улсуудын хөрөнгийн зах зээлд зэрэглэл тогтоодог Английн “Фүүдс” групп Монголын хөрөнгийн зах зээлийг frontier ангилалын watch листэнд өнгөрсөн оны есдүгээр сард орж байсан. Энэ зэрэглэлийг ахиулахын төлөө бүх бэлтгэл ажлыг хийж байна. Энэ ангилалд багтахын тулд бид хөрөнгийн зах зээлийнхээ мэдээллийг үнэн зөв гаргаж өгөх хэрэгтэй болдог. Тухайлбал, төлбөр тооцоогоо хэрхэн хийдэг, дүрэм журам гэх мэт бүхий л зүйлээ нэг бүрчлэн тоочих учиртай. Тиймээс хөрөнгийн зах зээлийн цогц мэдээллийг судалгаа хийж танилцуулан алдаа, оноотой зүйлээ дэнсэлж байна. Бид ямар ангилалд яваагаа дэлхий даяар мэ­дээлж чадвал гадаадын хөрөнгө оруулагчдыг татах боломжтой.

-Яг өнөөдрийн байдлаар хөрөнгийн биржийн өдрийн дундаж гүйлгээ хэдэн төгрөг байна вэ?

-Өдрийн дундаж гүйлгээ 2 тэрбум орчим төгрөг байна. Засгийн газрын үнэт цаас нийт арилжааны 90-95 хувийг эзэлж байна. Хувьцааны арилжааны хувьд өнгөрсөн оныг бодоход идэвх бол илт сэргэсэн.

-Дээр хэлсэнчлэн  хууль эрхзүйн хувьд бүх асуудлаа шийдсэн сайн хууль шинэчлэн найруулж, баталсан гэж байна. Энэ хуульд хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хэр зэрэг хамгаалсан зүйл заалт оруулсан бэ?

-Ер нь бол хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг нэлээд сайн хамгаалж өгсөн байгаа. Өмнө нь бол брокер диллерийн компаниуд хувьцаа эзэшигчдийн өмнөөс хувьцааг нь зарж борлуулах асуудал гардаг байсан. Хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг гэдэг ерөнхий зүйл ярьдаг. Тэр хүн хувьцаанаас алдагдал хүлээж байгаа нь хувьцаа эзэмшигчийн эрх ашиг биш байхгүй юу. Чи банкинд 20 сая төгрөгөө хадгалуулаад  банк дампуурахад 21 сая төгрөг нэхэж болохгүй. Хүн ашиг олж байгаа бол нөгөө талд эрсдэл байдаг. Хөрөнгө, санхүүгийн зах зээл  итгэлцэл дээр явдаг. Чиний хэлээд байгаа хувьцаа эзэмшигчийн эрх ашиг гэдэг нь таныг хувьцаа эзэмшигчийн хуралд оролцуулахгүй байх, дансан дахь хувьцааг зарах зэрэг асуудал өнөөдөр байхгүй болсон. Мөн кастиадон банк гэр яриад байгаа энэ хэрэгжсэнээр таны хувьцааны мөнгө шууд дансанд тань ордог болсон.

-Хөрөнгийн биржийг хувьчлах асуудал сүүлийн үед яригдах болсон. Энэ тал дээр мэргэжлийн хүний хувьд ямар бодолтой байна вэ, Олон улсад хөрөнгийн бирж нь ямар байдаг юм бол?

-Ер нь олон улсад хөрөнгийн зах зээл нь хувийнх байдаг. Хувийнх хувийнхдаа өөрөө фаблик буюу олон нийтэд нээлттэй байдаг.  Бүх зүйл нь тунгалаг байдаг. Угаасаа тунгалаг л байх ёстой. Манай бүх зүйл шилэн байдаг. Бид нээлттэй шилэн ажиллаж чадахгүй бол манай дээр бүртгэлтэй 200 гаруй компани нээлттэй ажиллаж  чадахгүй шүү дээ. Хөрөнгийн бирж өөрөө Засгийн газрын мэдэлд байдаг. Тиймээс Засгийн газар хэрхэхээ мэдэх байх. Түүнээс бид Хөрөнгийн биржийг хувьчлах ёстой гэсэн зүйл ярих нь зохимжгүй. 

Ярилцсанд баярлалаа
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хэлэх ч үг олдохгүй нь 2016-11-03 10:22:08
    Эхлээд Мягмарсүрэн Сансар хоёр хөтлөлцөөд бичиг үсгийн дамжаанд сур ДАРАА НЬ Хөрөнгийн биржийн анхан шатны сургалтанд суучих , тэгээд бичсэн юмаа уншаад үз дэ...
  • setgegdel bichigsded 2016-11-03 08:01:50
    ene setgegdel bicheed bgaa humuus oorsdoo jaahn huwitsaanii talaar oilgolttoi boloosoi doo
  • zochin 2016-11-03 07:40:33
    Өөрсдөө юу ажлуулж байгаагаа мэдэхгүй хүмүүс компаниуд одоо л ойлгож эхлэж байна гэж хэлэхээсээ ичих хэрэгтэй ...
  • Zochin 2016-11-03 06:49:49
    Ene yariltslagand yamarch mergejliin yg helleg algaa. Yarisan n' ch bichsen n' ch hetsyyhen bna da. Tgd iim hymyys l zah zeel hugjyyleed bna gj yariad bga um ...
  • Zochin 2016-11-03 06:12:16
    Tarhi ugaahaa boli. Erh zyin zohitsuulalt sul, mergejliin baiguullaguud dutagdaltai, hurimtlal baga, tomchuud n' oilgoltgyi, huuli heregjdgyi gazar hugjihgyi.
  • ягштээ 2016-11-03 05:16:38
    Нийгэмд шудрага бус, хувиа хичээх узэл газар авсан уед МХБ байгаад жинхэнэ утгаараа ажиллаж чадахгуй. Байраа зараад оор ажил олж хийцгээ
  • Magsar. 2016-11-03 04:26:30
    Тиймээ. !!! Шал дэмий, улсын зоосийг үрдэг дэмий зүйл байжээ гэдгийг ойлгоцгоосон. Одоо байрыг нь худалдах хэрэгтэй!
  • A 2016-11-03 01:18:14
    Banknii hadgalmjiin huu ondor bahad ersdeltei horongiin zah zeel ruu mongo hiih hun barag baihgui
  • ........ 2016-11-03 00:54:16
    дарга нартай хуйвалдаж ханцуйн дотроо наймаа хийж ирсэн учир ойлголтгүй явж иржээ.