ДАШТ-д оролцох бөхчүүдийг тодруулах сорилго хийнэ
Зуны олимпийн наадам болдог жил бүр олимпийн бус жингүүдийн ДАШТ-ийг 2016 оноос уламжлал болгон явуулж байх шийдвэрийг ДБНХ-оос гаргасан билээ. Олимпийн бус жингүүдийн ДАШТ-ийг анх удаа арванхоёрдугаар сарын 10-11-ний өдрүүдэд Унгарын Будапешт хотод сонгомол барилдааны 71, 80 кг, эрэгтэй чөлөөт бөхийн 61, 70 кг, эмэгтэй чөлөөт бөхийн 55, 60 кг-ын жингүүдээр явуулахаар товлосон юм. Мөн уг арга хэмжээг 2016 оны календарьчилсан төлөвлөгөөндөө нэмж оруулсан билээ.

Иймд МЧБХ-ы Удирдах зөвлөлөөс тус ДАШТ-д манай улсаас оролцох 4 бөхийг тодруулах сорилго тэмцээнийг энэ сарын 10-ны өдөр Спортын төв ордонд явуулахаар тогтжээ.

Урьдчилсан шатнаас жин тус бүрээс шалгарсан бөхчүүдийг энэ оны тавдугаар сард болсон Бүх ард түмний ХIҮ спортын наадмын жин тус бүрийн аваргуудтай барилдуулж ДАШТ-д оролцох бөхчүүдийг шалгаруулах авах юм.

2016 оны Бүх ард түмний ХIҮ спортын наадам

Эрэгтэй
61 кг - 1. Түмэнбилэгийн Түвшинтулга
          2. Бямбадоржийн Хаш-Эрдэнэ
          3. Батсайханы Нэмэхбаяр
          3. Гансүхийн Отгонбаатар
70 кг - 1. Буянжавын Батзориг
           2. Болдхүүгийн Батсүх
           3. Буянцогтын Цогтгэрэл
           3. Даваацэрэнгийн Хатанбаатар
Эмэгтэй
55 кг - 1. Ганбаатарын Отгонжаргал
           2. Пүрэвийн Отгонбаяр
           3. Нандинцэцэгийн Анударь
           3. Бат-Очирын Болортуяа
60 кг - 1. Отгонбатын Оюунтуяа
          2. Хүрэлхүүгийн Болортуяа
          3. Батбаатарын Номин-Эрдэнэ
          3. Сандагдоржийн Наранцэцэг

МЧБХ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.