Киночид монгол хэлээр оролдож эхэллээ

Монголд кино урлаг хөгжиж байгаа юу гэвэл тийм. Нэг үе хэн дуртай нь кино нэртэй бичлэг хийгээд гаргадаг байсан цаг саяхан. Ядруухан зохиолтой, ядуухан зураг авалттай, муу жүжиглэлттэй кинонцор алийг тэр гэхэв.
 
Харин сүүлийн жилүүдэд Монголын кино урлаг бас ч гэж сайжирч, дэлхийд гарах гэж үздэг боллоо. Азийн хэмжээнд манай кино уран бүтээлчид өрсөлдөж эхэллээ. Зарим нь томоохон кино наадмуудаас шагнал авдаг болж. Кино зохиолын хувьд ч харьцангуй сайжирч, зураг авалт, жүжиглэлт гээд бүх талаараа л дээшээ явж байна. Жүжигчид маань ч түрүүчээсээ Ази болоод баруун руу гарч эхэлж байгаа. Хэдхэн жилийн дараа гэхэд Монголын уран бүтээлчид ихийг дуулгана даа.
 

Монголын кино урлагт одоо мэргэжлийн кино зохиолч тун их дутагдаж байна

 
Гэхдээ бас илүү үглэмээр зүйлс байх юм. Монголын кино урлагт одоо мэргэжлийн кино зохиолч тун их дутагдаж байна. Монголоор дүүрэн яруу найрагчид болчихсон. Үргэлжилсэн үгийн зохиол, роман бичиж байгаа хүн тун цөөн. Дээрээс нь кино, жүжгийн зохиолч гэж алга. Тиймдээ ч Монголын киноны харилцан яриа “модон” болчихоод байгаа. Яруу тансаг монгол хэл хаашаа алга болчихов оо гэж халаглахаар л болчихоод байна. Бүр сүүлдээ киноныхоо нэрийг хүртэл элдэв янзаар өгөх болов. Тухайлбал, тун удахгүй “Надыын аав мангар” гэдэг нэртэй кино нээлтээ хийх юм билээ. Чухам ямар үйл явдлын талаар өгүүлэхийг бүү мэд. Гэхдээ киноны нэрнээс үзэхэд л монгол хэлээр тоглож байгаа нь тодорхой.
 
Өнөөдөр хэдэн хэлний эрдэмтэд нь хоорондоо хэмлэлдээд, Ц.Дамдинсүрэн гуайн дүрмийг үгүйсгэж эхэлсэн. Дээрээс нь боловсролын систем нь гэж авах юмгүй болчихоод, сүүлийн боловсролын систем нь гэж авах юмгүй болчихоод, сүүлийн үед зөв бичиж чаддаг хүүхэд гэж алга. Аргагүй шүү дээ, баахан худлаа дүрмээр хичээл заагаад, журамласан үг энэ тэр гээд явчихаар.
 
Ийм байхад дарь нь дээр давс гэгчээр кино уран бүтээлчид нь хүртэл ийм нэр өгөөд байж байх гэж. Яах вэ, киноны менежмент энэ тэр талаасаа өөр байдаг л байх. Үзэгчдийг татах гэсэн оролддого ч байж магадгүй. Гэхдээ л арай хэтэрч байна. “Надыын аав мангар” ч байхдаа яах вэ дээ. Одоо зурагтаар, цахим сайтууд, фэйсбүүк гээд бүхий л мэдээллийн хэрэгслээр киноныхоо сурталчилгааг явуулна. Түүнийг нь хэчнээн хүүхэд олж харах бол. Тэгээд л буруу ойлголт авна. Магадгүй дагаад ингэж бичиж болох. Зарим хүмүүс ганц нэрнээс болж сүржигнэлээ гэж хэлж магад. Гэхдээ жижигхэн шарх үрэвсээд эцэстээ аминд хүртэл халтай болдгийг бас мартаж болохгүй. Тэгээд ч кино урлаг гэдэг хүний сэтгэхүйд хамгийн их нөлөөлдөг. Тэр дундаа хүүхдүүдийн. Тиймээс гэр бүлээрээ үзэж болохоор, инээдмийн болоод драм төрлийн киноны харилцан яриа, нэр гээд бүхий л зүйлийг бодолцож байж хиймээр байна.

Нэгэнт л кино урлаг манай улсад хөгжиж байгаагаас хойш цогцоор нь шийдэх л хэрэгтэй. Тэгэхгүй ийм мэтийн нэр өгөөд, маркетинг хийгээд хол явна гэж тооцож байгаа бол буруу шүү дээ. Монгол хэлээр оролдож байгаагаас ялгаа юу байна. Үүнээс өөрөөр нэрлэчих нэр олдохгүй л байв гэж дээ. Төрөлх хэлээрээ наадаж маркетинг хийгээд ч яадаг юм. Үнэхээр сайн кино бол ямар ч нэртэй байсан хүмүүс бие биедээ хэлээд, шуураад л үзнэ. Харин муу бол ямар ч сайхан, менежменттэй нэр өгөөд явахгүй л болов уу.

Монголын мэдээ
О.Уянга

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Чимид 2016-11-06 03:42:05
    Шүүмж бичсэн хүн өөрөө их алдаатай бичсэн байх нь Монгол хэлийг "булшлах" ажилд сэтгүүлчинцрүүд маш том үүрэг гүйцэтгэж байгааг бэлхнээ харуулж байна даа.
  • Zochin 2016-11-04 12:07:25
    Zuv l zuil hunduj. Ghdee buruu gazraasaa ehelj. Gants kino gelgui haa saigui aldaatai bichdeg bolsniig hen hungui l medej bgaa. Zuvhun kino urlag hariutsahguibh...
  • Zochin 2016-11-03 15:09:11
    Туvний гээд биччихсэн байна даа
  • hhh 2016-11-03 02:42:12
    Их зөв зүйл хөндсөн байна. Хэлээ ,хилээ хамгаалцгаая
  • ^-^ 2016-11-03 01:37:08
    Эсвэл "" хашилтанд хийж өгөх байж дээ... хэлний хувьд киноны, нэн ялангуяа зарим нэг орчуулгын киноны орчуулгын хэл арай л дэндүү шүү...
  • Зориг 2016-11-03 00:47:19
    "дарь нь дээр давс гэгчээр" гэнээ. Чи өөрөө зөв бичиж чадахгүй дээр нь сэтгүүлч ухаантай юм бол монгол хэлц үгээ ч мэддэггүй байх гэж дээ. Даарин дээр нь давс...
  • Зочин 2016-11-03 00:18:53
    Чиний Монгол хэл мэдэж байгаа чинь хаа байна нэг өгүүлбэрт сүүлийн, боловсролын систем нь авах юмгүй болчихоод гэж хэд ч бичсэн юм, буруу хойшоо мэдээ ч бичиж ч...